Бадрах энержи ХХК-ийн захирал Марк Мелеардын биед халдсан иргэдэд арга хэмжээ авахыг шаарджээ

Х.Есү
2 цаг 7 минутын өмнө

Өчигдөр уран эсэргүүцэгчид Бадрах энержи ХХК-ийн захирал Марк Мелеардыг цохиж, маажиж биед нь халдсан хэрэг гарсан. 

Уг үйлдэлтэй холбогдуулан Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциациас мэдэгдэл гаргажээ.

"Монгол Улсын хууль, тогтоомж, түүний зүйл, заалтыг ягштал мөрдөн хэрэгжүүлж яваа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг санаатайгаар харлуулах, мушгин гуйвуулах, худал мэдээлэл тараах, зохион байгуулалттайгаар гүтгэлэг, дайралтыг цахим орчинд явуулах нь улам даамжирч, газар авч байна. Үүгээр зогсохгүй ажил үүргээ гүйцэтгэж яваа хүмүүсийн эрүүл мэнд, аюулгүй байдалд халдах явдал удаа дараа давтагдах болов. Хамгийн сүүлийн жишээ гэхэд “Бадрах Энержи” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Марк Мелеардын биед халдсан нь дээрх байдал улам ноцтой болсны илрэл юм.

Уг үйл явдалд холбогдох хууль хяналтын байгууллага арга хэмжээ авахыг шаардаж байна. Уг асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэснээр цаашид эл хууль бус үйл явдал давтагдах эрсдэлийг хаах, бусдын нэр төр, бизнесийн хэвийн үйл ажиллагааг хангах, ажилчдын эрүүл мэнд, аюулгүй байдалд учрах эрсдэлээс сэргийлнэ гэж найдаж байна.

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тулгуур уул уурхайн салбар нь экспортын орлогын 94 хувь, төсвийн орлогын 35 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 79 хувийг дангаараа бүрдүүлж байна. Тус салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай, төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд 75,000 гаруй ажлын байр бий болгож, улсын хөгжлийн төлөө зогсох эрхгүй ажиллаж ирсэн.

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн гишүүн компаниуд Монгол Улсын хууль, тогтоомжийн хүрээнд хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулж, хариуцлагатай уул уурхайн олон улсын жишиг стандартыг ханган ажиллаж, цэвэр эрчим хүчний хөрөнгө оруулалтыг дэмжиж байгааг мэдэгдье.

Бид гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхийн төлөө төр, засгийн байгууллагууд, хувийн хэвшилтэй цаашид нягт хамтран ажиллах болно" гаргажээ. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 124.158.104.205
    48 минутын өмнө

    Херо Баатар л жэнкогийн барьцаанд орчихсон бололтой гэж байна. Одоо Оюунэрдэнэ жэнкогоос салмаар юм.

    Хариулах
  • 202.55.188.83
    46 минутын өмнө

    Хуцваа!нов

    Хариулах
  • 122.201.31.140
    29 минутын өмнө

    Хар хүний өмнөөс шар хүн гэгчээр энэ уул уурхайн ассоциац гэж нэг тэнэг газар чи болио хөөш золбин француудаас хэдэн төгрөг авсан юм битгий хуц за харин ч тэр эмэгтэйд улсын баатар өгөх ёстой биш үү?Газар нутгаа ураны цацрагаар хордуулахгүй гэсэндээ золбин францыг жаахаан зулгаамар аядсан битгий сүржигнээрэй за

    Хариулах
  • 202.126.90.125
    50 минутын өмнө

    Hogchnee gazraa bvr ih nutga horsiig bohirduulan baij Olson 5 togrogchine heden Verei hordon vheh bolno za. Ervvl malnuud

    Хариулах