Голомт банк жижиг, дунд бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа амжилттай өргөжүүлэхэд нь зөвлөн дэмжих зорилгоор Менторшип хөтөлбөрийг 2022 оноос эхлэн хэрэгжүүлж байна.
Энэхүү хөтөлбөрт Голомт банк болон Монголын томоохон компаниудын үүсгэн байгуулагч, удирдлагууд ментороор ажиллан жижиг, дунд бизнесүүдтэй туршлага мэдлэгээ хуваалцаж, зөвлөх үйлчилгээний мэргэжилтнүүд байгууллагын үр дүнгийн стратеги менежментийг сайжруулахад чиглэсэн сургалтуудыг явуулан тухайн бизнесийн үйл ажиллагааг богино хугацаанд, оновчтой хөгжүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээг авч хэрэгжүүлдэг билээ.
Энэ хугацаанд бид Тусгай зөвлөх үйлчилгээнд 15 байгууллага, Танхимын ангид 55 байгууллагыг тус бүр хамруулж, бизнесээ дараагийн шатанд гаргахад нь хамтран ажилласан байна. Хөтөлбөрт хамрагдсанаар зарим байгууллагууд борлуулалтын сувгаа нэмэгдүүлж, зарим байгууллагууд шинэ бүтээгдэхүүнүүдээ зах зээлд гаргаж, зарим нь дотоод процессоо амжилттай сайжруулсан олон эерэг үр дүнг гаргасаар байгаа юм.
Бизнесээ өргөжүүлэх хүсэлтэй дараагийн байгууллагуудыг хайхаар Менторшип-2025 хөтөлбөрийн бүртгэлийг эхлүүлээд байгаа бөгөөд бүртгэлийн хугацаа дуусахад цөөн хоног үлдсэн тул бизнес эрхлэгч та ч бас амжиж бүртгэлээ илгээгээрэй.
Ирээдүйгээ удирдаж бизнес зорилгоо бүрэн тодорхойлох стратеги төлөвлөгөө;
Өдөр тутмын гүйцэтгэлээ санхүүгийн үр дүнтэй холбож удирдах шинэлэг арга барил;
Өрсөлдөж биш ялгарч борлуулалтаа өсгөх бизнес модель;
Бүтээмжийг өсгөж, зардал бууруулах процесс шинэчлэлт;
Харилцан ашигтай хамтын түншлэл;
Бизнесийн замналыг илүү товчлох салбарын манлайлагчдын бодит туршлага;
зэрэг үр дүнтэй зөвлөх үйлчилгээг авч бизнесээ өргөжүүлэхэд тань хамтран ажиллах Менторшип-2025 хөтөлбөрт урьж байна.
Бизнес эрхлэгч та ЭНД дарж бүртгүүлнэ үү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна