ОХУ Тувагийн театрын дуучин Монголын иргэнийг тагнуулын хэргээр баривчлан хорьжээ

Zuv.mn
Өчигдөр 15 цаг 36 минут

ОХУ-ын Тува улсын Филармонийн дуучин, Монгол Улсын иргэн Ц.Т ОХУ-д тагнуулын хэрэгт буруутгагдан баривчлагдаад хоёр сар гаруйн нүүр үзэж байгаа тухай мэдээлэл энэ долоо хоногийн эхнээс хойд хөршийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байна.

Ц.Т нь 1994 онд Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн.  Багаасаа дуулах авьяастай хүү байсан бөгөөд 2010 онд Халимагийн найруулагч Борис Манжиев Улаангомд очиж, авьяас чадвараараа бусдаасаа илүү таван хүүхдийг сонгон ОХУ-ын Тувагийн Урлагийн сургуульд суралцан дуучин мэргэжлийг эзэмшсэн юм байна. Улмаар улсынх нь Филармонид дуулж, авьяас чадвараараа үнэлэгддэг чансаатай уран бүтээлч гэж тооцогддог байжээ. Тэрбээр урлагийн сургуульд хамт сурдаг байсан Е.К гэгч дуучин бүсгүйтэй гэр бүл болж, гурван хүүхдийн эцэг эх болсон.

Дуучин залуу өнгөрсөн нэгдүгээр сарын 25-нд ВКонтакте платформ дээр шинэ хаяг нээж, эхнэрийн хамт бие даасан тоглолт хийх гэж байгаа талаараа мэдээлэл оруулсан ч түүнээс хойш огт мэдээлэл оруулаагүй аж.

Эхнэрээс нь асуухад “Ц.Т Монгол руу ээж, аав руугаа явсан, холбоо барихгүй байгаа” гэж тайлбарлаж байж. Гэвч тоглолт хийнэ гэж байсан өдөр нь өнгөрч, цуцлагдахад л хүмүүс эхнэрийнх нь тайлбарт эргэлзэж эхэлсэн аж.

Гэтэл дуучин залуу аль өнгөрсөн нэгдүгээр сарын 29-ний өдөр Москвагийн Лефортовскийн шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу баривчлагдан хоригдсон байсныг энэ сарын 14-ний өдөр Медиазона гэх байгууллага /ОХУ гаднын агент гэж зарласан/ олон нийтэд мэдээлжээ.

Монголд төрсөн, Монголын иргэншлээ одоо болтол хадгалж байгаа Ц.Т одоо “Лефортово” урьдчилан хорих төвд хоригдож байгаа аж. Хуулийн байгууллагаас түүнийг “Тагнуул хийсэн” гэх ноцтой хэрэгт сэжиглэсэн байна.   

Эхнэр нь энэ асуудлаар ямар нэгэн тайлбар хийгээгүй. Харин ВКонтакте хуудастаа Ц.Тэгшээгийн “Ардын фронт. Бүхнийг ялалтад” уриатай ОХУ-ын ашиг сонирхлыг хамгаалах үйлсэд зориулагдах учиртай хандив цуглуулах аянд сэтгэл зүтгэл гарган оролцсоны төлөө өгсөн талархлыг нийтэлсэн талаар 24smi.org мэдээлжээ. 




Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.131.238.26
    Өчигдөр

    хохь чинь Орос ах, Орос ах гээд гүйгээд байхаар ингэдэг юм. Фашист, шовинист оросуудын үнэн нүүр царайг сайн харж авцгаа, дуучин хүн үхсэн ацаараа мал хулгайлж амь зогоодог сөнцөн туваг тагнадаг юм

    Хариулах
  • 66.181.189.240
    Өчигдөр

    Ээ5эээ5

    Хариулах
  • 178.174.229.45
    Өчигдөр

    FASHIST OROSUUD HUN HELMEGDUULJ BSAN GUN IH TURSHLAGATAI ULS DAA GEMGUI HUMUUSIIG HEDEN SAYAAR BUUDAN ALJ BSAN ODOO CH HEVEEREEE

    Хариулах
  • 66.181.183.46
    Өчигдөр

    Хэрэгт холбогдохоороо монгол болж гэнэ.Хүний газар нэрээ бодоход яадаг юм.

    Хариулах
    • 202.126.90.200
      Өчигдөр

      Лалар Оросын амилсан точиго минь Монгол хүнийг хэлмэгдүүлсэн бна

    • 31.16.253.82
      Өчигдөр

      ямар эргүү хүүр вэ чи, тийм газар хэн ч хэрэгт орж болно, зүгээр гадаадын тусламжийн байгууллагаас жаахан хандив авахад л болоо. хүн зовж явахад эргүүтдэг байшдээ новш чинь,