Таван богдын хажууд цайны газарт гал гарчээ.
Тодруулбал, ХУД-ийн 5-р хороо Таван богдын хажууд цайны газарт гал гарсан дуудлага өнөөдөр 15:23 цагт ОБЕГ-т ирсэн байна.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14-р ангийн алба хаагчид ажиллажээ.
Галыг 15:55 минутад бүрэн унтраажээ. Шатсан барилга өргөтгөлийн ажил хийж байсан бөгөөд цайны газар хураалттай шилэн хөвөн шатсан байдалтай байсныг бүрэн унтраасан байна. Мөн галд өртсөн хүн байхгүй гэдгийг албаныхан мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна