УИХ-ын гишүүн Г.Дамдинням өөрийн твиттер хуудаснаа Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулгыг багагүй шүүмжлээд амжсан.
Тодруулбал, "За байз Боловсролын сайд солигдчихсон билүү? Энэ зөвлөх гэх хуулиар ямар ч хариуцлага хүлээх үүрэггүй, эрхгүй нөхөр л энэ салбарт туйлаад байгаа сураг дуулдаад байдаг. Одоо бүр ил гараад шийдвэр яриад явдаг боллоо.
Бөөр бөгсөндөө толгой мөрөндөө баймааар байх юм" гэжээ.
Бид энэ асуудалтай холбогдуулан Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулгаас тодрууллаа.
Тэрбээр, "Шулуухан хэлэхэд Г.Дамдинням гишүүн намайг дээрэлхээд байгаа юм уу, өдөөд байгаа юм уу их дураараа ярьж байна.
Г.Дамдинням гишүүн өмнө нь ШУТИС-ын Проректор байсан. Боловсролын сайд болох гээд чадаагүй, бас ШУТИС-ын Проректорт өөрийнхөө хүнийг шахаад бараагүй учраас надруу дайраад байна.
ШУТИС-ын хэдэн проректоруудыг томилж байхад ямар их дарамт ирэв ээ, ямар их сайдаар яриулав аа. Энэ чинь улс төрийн дарамт мөн биз дээ.
Г.Дамдинням өөрөө Боловсролын сайд болно гэж бүр өөртөө итгээд явж байсан юм. Болоогүйдээ дотроо шатаад явж байгаа юм. Г.Дамдиннямаа чамд рэкетлүүлнэ гэж байхгүй шүү. Амныхаа зоргоор чалчаад байж болохгүй" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.178.125
ХҮН нам боловсролыг самарч байна даа. ШУТИС түүхэндээ хэдэн салбар сургуулийн захирал нараа томилох гэж хичнээн удаж дуншиж дуусгав даа. Харин ч ХҮН намын улс төрийн томилгоо боловсролд хаа сайгүй байгаа шүү
Хариулах66.181.177.58
Угаасаа ахиц авч чадахгүй байгаа салбарын нэг шүү дээ..Нэг үе сонгон шалгаруулалтаар багш нараа авдаг байсан салбар,одоо уналтад ороод байгаа нь үнэн шдээ.Боловсролын салбарт багш нараа шалгалтаар дарамталж үнэлдгээ болимоор..Б оловсролоо р тоглож бгаа "Хүн нам" явцгүй шүү..
Хариулах139.5.216.159
МАН АН ээлжилж самарсаар бгаад сэхээнд оруулсан салбарыг 9 сарын дотор босгож ирсэнгүй гэж хэлж бга бол чи жинхэнэ мал толгой гэж хамуугар бн даа
103.57.94.251
Та нарын яриад бгаа багш нарыг үнэлэх дүрэм жил бүр шалгалт нэрээр дарамт учруулах бодлого чинь туйлын буруу яваандаа хүний нөөцийн дутагдалтай бгаа салбарын бүр унагаж магадгүй тийм юмыг сэдээд боловсруулаад бна лаа.
Хариулах66.181.177.58
Үнэн шүү.
66.181.160.13
дамдинням гэж худлаа поп гар байнаа
Хариулах139.5.216.159
Дамдинням гэж нэг хагархай хангараг шиг гар бнаа ам хэл нь бүүр авгай цаашаа шаасан хаа хамаагүй хэл амаа цацаж явдаг
Хариулах192.82.92.153
ХҮН нам хүлээлтэнд хүрэхгүй, найдвар даагаагүй нь үнэн шд
Хариулах66.181.178.125
Яг үнэн
66.181.161.166
Угаасаа Дамдинням гишүүн буруу юм хэлээгүй ээ. Болоьсролоор тоглож бгаа хүн нам болих хэрэгтэй. Тодорхой гаргасан шийдвэргүй. Дэвшил гэхээс илүү ухралт л харагдаад бгаа
Хариулах