ОХУ-ын хэвлэл: Монголоор дамжуулах хийн хоолойн гэрээг Ялалтын баяраар зурж магадгүй

Zuv.mn
Өчигдөр 10 цаг 29 минут

“Сибирийн хүч 2” байгалийн хийн хоолойн асуудлаар БНХАУ, ОХУ тохиролцох магадлал өндөр байгаа талаар хойд хөршийн хэвлэлүүдэд мэдээлж байна.

АНУ өнгөрсөн жил Европын зах зээлд байгалийн хий нийлүүлэлтийн хэмжээгээрээ ОХУ-ыг гүйцжээ. Ингэснээрээ Норвегийн дараа орох том нийлүүлэгч болсон бөгөөд амжилтаа цаашид улам ахиулах зорилготой байгаа нь ОХУ-ыг /“Газпром”/ шинэ зах зээл хайхад хүргэж байна гэж уг мэдээлэлд бичсэн байна.

Шийдвэр гаргах нөгөө улс болох Болох БНХАУ тарифын дайнаас болж АНУ-ын байгалийн хийнээс татгалзсан нь төслийг хөдөлгөх тал дээр мөн хөшүүрэх болно гэж шинжээчид дүгнэж байгаа юм.

Бөмбөрцгийн хойд хагаст өвлийн улирал дуусаж, БАНХАУ АНУ-ын байгалийн хийгүйгээр эдийн засгаа хэрхэн эрсдэлгүй зохион байгуулах талаар бодож завтай болсон. Тэдний хувьд хамгийн сайн хувилбар нь “Сибирийн хүч” гэж тэд тайлбарлаж байна.


Эрчим хүч, санхүүгийн институтын шинжээч Алексей Горомов гэгч “Вашингтон, Бээижнгийн харилцаа хэдийчинээ муудна, “Сибирийн хүч 2” хөдлөх боломж төдийчинээ ихэснэ” гэж хэлсэн нь ч байна.

Төслийг хөдөлгөхөд хамгийн тулгамлдсан асуудал нь дэд бүтцийг барьж байгуулах санхүүгийн эх үүсвэр. Оросын зарим хэвлэлд нийт зардлыг нь 2.5 их наяд рубль гэж бичсэн байсан. Гэсэн ч энэ хэмжээний мөнгийг гаргаж болно гэж оросууд бичсэн байна. Тодруулбал, “Газпром” 2024 онд 1 их наяд рублийн алдагдалтай ажилласан, цаашипд байдал улам муудах нь шинэ зах зээл нээх шалтгаан болох ажээ. Нэг сайтад / https://newizv.ru/news/2025-04-14/shans-dlya-sily-sibiri-2-tramp-pomozhet-gazpromu-narastit-postavki-gaza-v-kitay-436548/ гэрээг байгуулах өдрийг ойрын үед гэж таамагласан байх бөгөөд хамгийн боломжит хувилбар нь Ши Жиньпин “Ялалтын баяр”-т оролцох үеэр байж болох юм гэсэн байна.

 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна