​ Ан Жэ Мо: Монголын кино урлагийн түүхэнд хамгийн өндөр цалинг нь би авч байсан

Х.Батсайхан
Өчигдөр 14 цаг 54 минут

“Зоригт  эрийн түүх” /Rustic period/ киноны гол дүр Ким Духаны дүрээр монголчуудын танил болсон БНСУ-ын нэрт жүжигчин Ан Жэ Мо MBN телевизийн «Let's go GO 4» нэвтрүүлэгт оролцохдоо Монголтой холбоотой сонирхолтой дурсамж хуваалцжээ.

Тэрбээр Монгол кинонд тоглоод манай улсын хувьд хамгийн өндөр цалинг авч байжээ. Энэ талаараа “Монголын кинонд монгол уран бүтээлчидтэй хамт тоглосон юм. Зураг авалтын зарим нь Монголд болсон бөгөөд надад маш хэцүү санагдаж байлаа. Тийм хүнд зураг авалт үзэж байгаагүй. Өндөрлөг газар болохоор бараг өдөр бүр хамраас цус гардаг байлаа. Тэндээс авсан цалин Монголын хувьд жүжигчинд өгсөн хамгийн өндөр цалин болж байсан. Манай эндхийн хэмжүүрээр бол их биш л дээ” хэмээн ярьсан байна.


Мөн өмнө нь нэг бус удаа ярьж байсан “Монголын ерөнхийлөгч надад газар, хаус амалсан ч би аваагүй, одоо харамсдаг” гэх яриагаа дахиж дэлгэрэнгүй ярьсан бөгөөд энэ удаад ганц газар биш бас байшин амалсан гэж ярьжээ.

Мөн Монголд алдартай болсон талаараа “Зоригт эрийн түүх” киног үзээгүй монгол хүн бараг байхгүй. Тийм болохоор намайг танихгүй монгол хүн бас бараг байхгүй” гэжээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.32
    23 цагийн өмнө

    Энэ нөхөртэй нэг нудрага зөрүүлж үзмээр байгаан би зодчих байхаа би цагтаа Брюс Лиг 15 минут ухаан тавиулж байсан шүү

    Хариулах