"Латин Формейшн бүжгийн ДАШТ"-нд Монгол улсын "Moon Dance" хамтлаг амжилттай оролцож, хүрэл медаль хүртэж, цомын эзэд боллоо.
"Moon Dance" хамтлаг үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн арав дахь удаагаа ийнхүү тасралтгүй оролцож, сүүлийн гурван жилд мөнгө, хүрэл медаль хоёр дахь удаагаа хүртсэн амжилттай эхний 10 жилийн төлөвлөгөөгөө амжилттай биелүүлжээ.
Энэ тухайгаа өөрсдийн цахим хуудастаа "Анх 2014 онд ДАШТ-нд тэмцээнд оролцогчийн дүрээр, дунд үедээ финалист буюу шилдэг 6 хамтлагийн нэг болохыг зорьдог байсан бол өдгөө өөрсдийн хүндэлж, даган дуурайдаг байсан хамтлаг тамирчидтайгаа дэлхийн тайзнаа эн тэнцүү өрсөлдөж байгаадаа сэтгэл хангалуун байна.
Энэ бол бидний баг бүрэлдэхүүний чинхүү сэтгэл, хүч хөдөлмөрийн үр дүн билээ. Амжилтын жимийг бүтээлцсэн үе үеийн тамирчид, тусалж дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна