ЧУУЛГАН: ТӨК-иудын зарим нь хэт бага үнэлгээтэй байна

Zuv.mn
6 цаг 57 минутын өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болж байна. Өнөөдөр долоон асуудал хэлэлцэхээс эхэнд ирэх жилүүдийн Төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцсэн. Хэлэлцүүлгийн төгсгөлд УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа ТӨК-иудыг хувьчилж, нээлттэй болгох замаар төсвийн байдлыг сайжруулах боломжийн талаар асуусан. Түүний асуултад ЗГХЭГ-ын дарга Н.Учрал хариуллаа.

Тэрбээр "ТӨК-иудыг нээлттэй болгохын тулд олон улсын байгууллагаар хөндлөнгийн хяналт хийлгэх шаардлагатай. Тиймээс энэ боломжийг бүрдүүлэхээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулж байна. 

Компаниудын зарим нь хэт бага үнэлгээтэй байгаа нь хөндлөнгийн хяналт хийлгэх ажилд учирч байгаа гол бэрхшээл болоод байна. Яагаад гэвэл Олон улсын байгууллагаар аудит хийлгэх санхүүгийн нөөц боломж байдаггүй. Орлого багатай, алдагдалтай компани хэзээ ч өөрөө мөнгөө гаргаад намайг шалгаач ээ гэдэггүй юм байна. 

Тиймээс аудит хийх, аудит хийлгэх компаниудын жагсаалтыг Засгийн газар батлах өөрчлөлт оруулж байна. Энэ ажил ирэх жилээс хийгдэнэ. Хийгдсэний дараа орон тоо, бүтээмжийн асуудал яригдана" гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна