Ташкент руу шууд нислэг үйлдэхээр хэлэлцээр эхлүүлжээ

Zuv.mn
14 цаг 29 минутын өмнө

Монгол Улсын Засгийн газар Узбекистан улсын Засгийн газартай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүрээнд хоёр улсын нийслэлийн хооронд шууд нислэг үйлдэх асуудлаар хэлэлцээр эхлүүлжээ.

Узбекистан улсын Зам тээврийн сайд Ильхом Махамов Монгол Улса ас Узбекистан улсад оршин суух Элчин сайд Д.Батбаатар этргүүтэй албаныхантай уулзаж, энэ асуудлаар санал солилцсон байна.

Уулзалтын үеэр хоёр тал эдийн засгийн харилцаагаа эрчимжүүлэхийн тулд одоо байгаа тээврийн хонгилыг өргөжүүлэх, шинээр нээх нь чухал гэдэгт санал нэгдэж, шууд нислэг үйлддэг болох зорилтыг ажил хэрэг болгохоор тохирчээ.

Узбекистан, Монгол улсууд өмнө нь Худалдааны танхимыг харилцан нээхээр тохирсон бөгөөд энэхүү танхимын үйл ажиллагаагаар үүсэх боломжуудыг ашиглахад тээврийн асуудал чухал болоод байгаа юм. 

Узбекистан улс нь өндөр чанартай жимс, жимгэнэ, гудамжны хоолны соёлоороо дэлхийд гайхагддаг юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна