Улсын онцгой комисс өнөөдөр /2024.12.17/ хуралдаж, хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар албаны хүмүүс мэдээлэл өглөө.
"Нийслэлийн гэр хороололд амьдарч байгаа 200 мянган айл өрхийн 95 мянган нь монгол гэрт, 105 мянга нь байшинд амьдарч байна. Үүний 80 гаруй хувь нь зуухны битүүмж алдагдсан гэх дуудлага эзэлж байгаа юм. 2012-2014 оны хооронд зуух тарааж байсан. Шалтгаан нь яг л өнөөдрийх шиг зуухны битүүмжтэй холбоотойгоор тарааж байсан. Тухайн үед тарааж байсан зуух одоо 15 мянга хүрэхгүй байна. Монгол гэрт амьдарч байгаа 95 айл өрхийн 70 гаруй хувь нь эвдрэл, гэмтэл, битүүмжийн алдагдалтай зуухтай байна. Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газраас нийслэлчүүдийг эрүүл аюулгүй орчинд амьдруулахын төлөө шинэ технологи нэвтрүүлсэн давхар шаталтат гэдэг техникийн тодорхойлолтийг тендер дээрээ тусгаж өгсөн.
Мөн нийслэлийн бүх гэр хороололд амьдарч байгаа бүх айлуудад угаарын хий мэдрэгчийг нэг удаа үнэгүй тараасан. Дараа нь 2020 онд Тавантолгой түлш ХХК 60 мянган угаарын хий мэдрэгчийг тараасан. Манайхаас судалгаа хийж, шалгахад угаарын хий мэдрэгчийг эмээ өвөө нар төрийнхөө өгсөн юмыг нандигнана гээд хадганд ороогоод далд хийчихсэн байдаг. Мөн айлууд тогны мөнгө их гарна гээд салгачихдаг, угаар мэдрэгч ажиллуулахад сард тогны төлбөр 500 төгрөг л байдаг. Уг нь энэ төхөөрөмж нь тухай айл өрхийн угаарын хийн эрсдлээс сэргийлэх үндсэн гол зорилготой байгаа юм." гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.17
uvuu emeegee ingej gutgen doromjiloh erh bhgui shuu ! malaa !
Хариулах