АЖ Э.Амартүвшин “Риголетто”-д 100 дахь удаагаа дууллаа

Zuv.mn
2 цаг 35 минутын өмнө

Монгол Улсын ардын жүжигчин Э.Амартүвшин “Риголетто” дуурийн Риголеттогийн дүрд 100 дахь удаагаа дуулжээ. 100 дахь удаагийн тоглолт нь Австрийн Вена хотын дуурийн театр (Wiener Staatsoper)-т болсон байна.  

АЖ Э.Амартүвшин 2012 онд дэлхийн алдарт гурван тенорын нэг /Нөгөө хоёр нь Лучано Паворотти, Хорхе Каррерас/ болох Плачидо Домингогийн нэрэмжит уралдаанд оролцож тэргүүн байр эзлэн олон нийтэд танигдахдаа Риголетто дуурийн гол дүрд дуулсан байдаг. Түүнээс хойш уг дүрийг хамгийн сайн дуулдаг тенорын нэг гэгдэн олон газар уригдаж дуулах болсон юм.

Тэрбээр өнгөрсөн хугацаанд Монгол, ОХУ-ын Буриад, Герман, Итали, Бельги, Сингапур, Испани, Австрали, Англи зэрэг дэлхийн есөн улсын 25 хотод Риголеттог амилуулсан бөгөөд Улаанбаатар хотод долоо, Улаан-Үдэд нэг, Сингапурт нэг, Киелд 17, Наполид дөрөв, Арена Ди Веронад гурав, Женовад тав, Пармад хоёр, Миноркад хоёр, Салернод хоёр, Палермод зургаа, Торинод дөрөв, Мельбурнд долоо, Мачератад дөрөв, Тервизод нэг, Лиежэд тав, Флоренцэд гурав, Миланд найм, Пиаченцад хоёр, Феррарад хоёр, Лондонд найм, Бильбаод дөрөв, Венад нэг, нийт 100 удаа дуулаад буй юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна