ОХУ-ын хэвлэлд Монголыг ЕЭЗХ-той Чөлөөт худалдааны гэрээ байгуулахаас бүрмөсөн татгалзсан гэж бичиж байна

Zuv.mn
4 цаг 0 минутын өмнө

Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг энэ онд багтаан байгуулахаар төлөвлөж байсан ч хувийн хэвшлийнхэн болон олон нийтийн шахалт шаардлагаар хойшлуулахаар болсон билээ. Тэгвэл манай талын энэхүү хүсэлтийг хойд хөршийн newspot.ru цахим хуудаст “Эцсийнх”  буюу гэрээ байгуулахаас нэгмөсөн татгалзсан гэж дүгнэжээ.

Түүнчлэн, гэрээ бүтэлгүйтсэн шалтгааныг Монгол Улс өөрт ашиггүй гэж үзсэнийх үү, эсвэл Монгол дахь ОХУ-ын худалдааны төлөөлөгч М.Васильевын бүтэлгүйтэл үү хэмээн асуусан байна.

Евразийн эдийн засгийн холбоо нь ОХУ, Киргизстан, Казахстан, Беларусь, Армен улс багтдаг бөгөөд гэрээ байгуулагдсан бол бид 375 нэр төрлийн бүтээгдэхүүнийг харилцан татваргүй болон татварын хөнгөлөлттэй нөхцөлтэйгөөр харилцан худалдаалах боломжтой байсан юм. Гэвч Эдийн засаг, хөгжлийн яамнаас 375 нэр төрлийн жагсаалтыг ил болгоогүйгээс олон нийтийн дунд хардлага үүсэж, улмаар МҮХАҮТ тэргүүтэй ТББ байгууллага, иргэд эсэргүүцсээр санасандаа хүрсэн. Эрх баригчдын зүгээс энэхүү гэрээг байгуулах асуудлыг хойшлуулсан гэж зарласан ч хойл хөршийн хэвлэлд ийнхүү Монгол Улс эцсийн байдлаар татгалзсан гэдэг байдлаар мэдээлэгдэж байна.  



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 178.174.229.45
    33 минутын өмнө

    MUU OISZA OROSUUD YU GEN YY . HEZEE CH IIM GEREE BAIGUULAHGUI HEZEE CH

    Хариулах
  • 103.212.117.104
    2 цагийн өмнө

    Энийг бол байгуулах бсан юм

    Хариулах