Ц.Туваан: Гашуунсухайт-Ганцмод боомтын бүтээн байгуулалттай холбоотой цогц гэрээг Намрын чуулганаар амжиж батлахыг хичээнэ

Zuv.mn
2024/12/30

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцсэн

  • Хөгжлийн банкны үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх тухай ээлжит хяналт, шалгалт хийсэн дүнгийн талаар,
  • Нийслэлийн агаарын бохирдлын талаар,
  • 2025 оныг Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан авах арга хэмжээний талаар,
  • Хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын тогтоолын төсөл (хүүхдийн хоолны зардал) зэрэг найман асуудал.

Уул уурхай, аж үйлдвэрийн сайд Ц.Туваан мэдээлэл хийлээ.  

Түүний хэлснээр, Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд орсон 14 мега төслөөс 3 нь хэрэгжих шатандаа явж байгаа аж.

Эрдэнбүрэнгийн УЦС-ын санхүүжилт шийдэгдсэн, бүтээн байгуулалт нь эхэлнэ. Гашуунсухайт-Ганцмод боомтын бүтээн байгуулалттай холбоотой цогц гэрээг байгуулах үндсэн чиглэлийг УИХ-аас тогтоож өгсөн. Энэ асуудал шийдэгдсэнээр Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал боомтын асуудал яригдаж шийдвэрлэгдэнэ.

Гэрээний Монголын талын хувилбар ыэлэн болж, БНХАУ руу хүргүүлсэн. Хэлэлцээрийг шуурхай явуулж, Намрын чуулгандаа амжиж батлах зорилготой байна. Тэгвэл заавал Хаврын чуулгшан хүлээхгүй бүтээн байгуулалт эхлэх боломжтой. 

Мөн Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж дуусгахын тулд 450 сая ам.долларын нэмэлт санхүүжилт хэрэгтэй байгаа. Энэ ажил шийдвэгдэх шатандаа явж байна.

Мөн Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалт үргэлжилж байна. Энэ Зэс хайлуулах үйлдвэр болон Гангийн үйлдвэр, Нүүрс химийн цогцолбор зэрэг дээр компани, төслийн нэгж байгуулна.

Говийг усжуулах төслийн тухайд Гашуунсухайт-Ганцмод боомтын бүтээн байгуулалттай холбоотой цогц гэрээнд Говийг усжуулах гэдэг байдлаар орсон явж байггаа аж. .

Тендер зарлаж, ялагч тодорсон ч шүүх дээр очоод буй Тавантолгойн ДЦС-ын төслийг мөн шуурхай урагшлуулах чиглэлтэй ажиллах юм байна.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна