Олимпын аварга, Хойд Америкийн ҮСБХ-ны Бүх оддын тоглолтод дөрвөн удаа шалгаран оролцож байсан Демаркус Казинс Үндэсний дээд лигийн “Сэлэнгэ бодонс” багтай гэрээ байгуулахаар болсон талаар msports.mn цахим хуудаст мэдээллээ.
Демаркус Казинс нь ҮСБХ-ны №5 сонголтоор “Сакраменто кингз” багт очиж байсан бөгөөд 2014 оны ДАШТ, 2016 оны олимпын наадамд АНУ-ын шигшээ багт багтан аваргалж байсан юм.
“Сакраменто”-д долоон жил тоглоод “Нью орлеанс” багт очсон тэрбээр түүнээс хойш нэг багт нэгээс илүү улирал тоглолтгүй байсаар ҮСБХ-ноос шахагдаж, рэнэ удиралд Тайванийн 3х3 сагсанбөмбөгийн “Тайвань мустангс” багт төвийн тоглогчоор тоглож байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна