Экс “Финикс санс” Жош Грэй “Хасын хүлэгүүд”-д нэгдлээ

Х.Батсайхан
2025/01/02

Хойд Америкийн ҮСБХ-ны “Финикс санс” багийн тоглогч асан Жошуа Грей Үндэсний дээд лигийн “Хасын хүлэгүүд” багт нэгджээ. Asia-basket.com энэ талаар мэдээллээ.

Жош Грей 1993 онд төрсөн, энэ жил 32 настай. 185 см өндөр, 79 кг жинтнэй.

2016 онд Луизиана мужийн их сургуулийг төгсөөд ҮСБХ-ны  G лигийн “Northern Arizona suns” багт хоёр жил тоглож, дараа нь “Финикс Санс”, “Нью Орлеан пеликанс”, “Бруклин нетс”, “Оклахома сити тандер”, “Миннесота тимбербулвз” зэрэг багуудад тоглож байгаад хилийн чанадад гарч тоглох болсон. БНСУ, ОХУ, Испанийн лигүүдэд тогложээ. 2022-2023 оны улиралд Испанийн Реал Бетси /Севилья/, 2023-2024 оны улиралд Германы “MLP Academics Heidelberg” багуудад тогложээ. Германы багт нэг тоглолтод 11.7 оноо дунджилж байв. 2019 онд БНСУ-ын лигийн легионеруудын бүх оддын багт нэрлэгдэж байжээ.

Тэрбээр “Хасын хүлэгүүд” багт АНУ-ын өөр нэг легионер Жордан Толберттой хамтран зүтгэх нь.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна