Өмнөговь аймгийн Гурвантэс суманд нүүрсний давхаргаас метан хийн хайгуул, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “TMK Energy” компани “Lucky Fox" талбайгаасаа орд илрүүлж, Монгол Улс метан хийн нөөцтэй болсон билээ.
Тэгвэл тус “Lucky Fox” талбай дахь зургаан цооногийг 100 хувь үйл ажиллагаанд оруулжээ. Энэхүү мэдэгдлийг хийсний дараа тус компанийн хувьцааны ханш 25 хувиар өссөн байна.
“TMK Energy” “Lucky Fox” талбай дахь гуван цооног дээрээ дахин гурван шинэ цооног нэмж гаргасны дараа хувьцааны ханш нь өсөж байв.
Цооног хоёр дахин нэмэгдсэнээр компанийн алсын хараа Монголын хэрэгцээнээс хальж, бүс нутгийн хэмжээнд хүрч байгааг тус компани тухайн үедээ онцолж байсан бөгөөд компанийн захирал Дугал Фергюсон зорилтоо “Монголд нүүрсний метан хийг арилжааны зорилгоор олборлосон анхны компани болохыг зорьж байна” гэж тодорхойлсон юм.
“Lucky Fox” талбайн метан хийн нөөцийг 5.3 триллион куб/фут гэж тооцоолжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
124.158.107.5
Австраличуудад баярлаж байнаа. Энэ метаны хий Улаанбаатарыг утаагүй болгох болтугай.
Хариулах71.205.4.58
Hiitei haritsahiin uhaand hun bur hicheen suraltsah tsag irlee shahmal tulsh tulj chadahgui ail Odoo ch baigaa shuu dee Bas hiih unegui Bas hyamdraltai olgogui gedgii odoonoos sanal yavah ad iluudehgui
Хариулах202.9.46.151
Монголын минь төр засаг утаандаа дарлуулж байгаа ХОТ,суурин газруудаа одоо л нэг аврах гарц гарч ирж байна даа,АМЖИЛТ хүсье,
Хариулах103.57.95.12
УБ хотыг утаанаас салгахад хэрэг болох л байхдаа
Хариулах103.57.95.12
Монголын төр яагаад дэмжихгүй байна
Хариулах202.9.46.23
Сайхан мэдээ
Хариулах