Монголбанк 2024 онд 16.5 тонн үнэт металл худалдаж авчээ

Zuv.mn
Өчигдөр 16 цаг 58 минут

Монголбанк 2024 оны арванхоёрдугаар сард 651.8 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 16.5  тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 7.9 хувиар буурсан үзүүлэлт байна. Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 777.2 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,210.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.   

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 12 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 289,904.75 төгрөг байв.

Монголбанк өнгөрсөн онд 16.5 тонн үнэт металл худалдан авлаа



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна