ОУХМ Б.Ачбадрах БНСУ-ын АШТ-ээс хошой алтан медаль хүртлээ

Zuv.mn
12 цаг 42 минутын өмнө

БНСУ-д Азийн наадмын бэлтгэлээ хангаж буй Монгол Улсын цанын шигшээ багийн тамирчид Пёнчан хотноо болсон тус улсын нээлттэй АШТ-д оролцжээ. Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор Б.Ачбадрах, О.Золбаяр, Т.Ариунболд, А.Хүслэн, Б.Номин-Эрдэнэ, А.Энхтуул, Э.Ариунтунгалаг нар өрсөлдсөнөөс, ОУХМ Б.Ачбадрах хоёр зайд түрүүлсэн байна.

Тэрбээр эрэгтэйчүүдийн сонгомол 15 км, тэшилтийн 30 км-ын зайд алтан медаль хүртсэн байна. Б.Ачбадрах нь өнгөрсөн жил тус тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна