ТОДРУУЛГА: Жолоочийн хариуцлагын даатгалын нэмэгдэл бүх жолооч нарт хамаагүй

Zuv.mn
12 цаг 40 минутын өмнө

Жолоочийн хариуцлагын даатгал буюу олны нэрлэж хэвшсэнээр Албан журмын даатгалын хураамжийн хувь хэмжээ нэмэгдэж, 700,000 төгрөг болсон гэсэн мэдээлэл гараад байгаа билээ. Бид даатгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудаас энэ талаар тодруулахад дээрх мэдээллийг ташаа мэдээлэл гэсэн хариултыг өглөө. Тодруулбал, хариуцлага муутай, осол гаргасан жолооч нарыг илүү өндөр дүнгээр даатгах зохицуулалт үйлчилж эхэлж байгаа болохоос нийт жолооч нарт хамааралгүй гэсэн юм.  Яг одоогийн байдлаар албан журмын даатгалын систем ажиллахгүй байгаа учраас "Мандал даатгал" зэрэг компаниуд уг үйлчилгээг үзүүлэх боломжгүй байгаа аж.  

Даатгалын хураамж нэмэх дөрвөн нөхцөл

  • Жолооч сүүлийн нэг жилийн хугацаанд замын хөдөлгөөний хориглосон нөхцөлөөр урсгал сөрсөн үедээ зам тээврийн осол гаргасан 
  • Жолооч сүүлийн нэг жилийн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гаргасан 
  • Жолооч сүүлийн нэг жилийн хугацаанд тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх хурд хэтрүүлж, зам тээврийн осол гаргасан 
  • Жолооч сүүлийн нэг жилийн хугацаанд замын хөдөлгөөн зохион байгуулах техник хэрэгсэл, замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, зохицуулагчийн дохиог зөрчсөн зам тээврийн осол гаргасан тохиолдолд




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна