УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед гишүүд Ураны төслийн ажиллагсдын цалин хангамж, монгол ажилчдын хувь хэмжээнд ач холбогдол өгч, асууж байлаа.
Н.Учрал сайд О.Батнайрамдал гишүүний асуултад хариулахдаа уг асуудлыг хөндөж, "Төсөлд 1600 хүн ажиллахаас 17 нь франц хүн байна. Хэлэлцээрийн явцад ажилчдын дундаж цалинг 7-12 сая төгрөг байхаар ярилцсан" гэж хариуллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна