Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан өчигдөр болж өнгөрлөө. Уг хуралдаанаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад орчны эрсдэлийг харгалзан үзэн бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.
Түүнчлэн банкнуудын төгрөгийн болон гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2 нэгж хувиар тус тус нэмэгдүүлж, харгалзан 13 хувь болон 18 хувьд хүргэхээр шийдвэрлээд буй. Манай улсын жилийн инфляц өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 9.0 хувь, нийслэл Улаанбаатар хотод 9.1 хувьтай гарч, инфляц зорилтын дээд хязгаарыг давлаа. Уг өсөлтөд цахилгаан, мах, импортын барааны үнэ хүлээлтээс давж өссөн нь голлон нөлөөллөө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна