Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын өмнөх дарга Л.Бямбасүрэн авлигын хэрэгт холбогдож өнгөрсөн есдүгээр сард албан үүргээсээ чөлөөлөгдсөн. Түүний оронд Эрүүл мэндийн сайд, дэд сайдаар ажиллаж байсан С.Энхболдыг томилжээ.
Тэгвэл ЭМДЕГ-ын даргаар томилогдсон С.Энхболд нь ч мөн авлигын хэрэгт холбогдсон юм. Тодруулбал С.Энхболдод нээсэн хэрэг бүртгэлтийн хэргийг эрүүгийн хэрэг үүсгэж, нарийвчлан шалгах саналыг 2024 оны аравдугаар сард АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс прокурорт хүргүүлжээ. Улмаар “Улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулж их хэмжээний хохирол учруулсан” гэх заалтын дагуу яллагдагчаар татах тогтоол баталсан байна. Түүнийг “Цахим эрүүл мэнд” төслийн хөрөнгийг зориулалтын бусаар буюу БНСУ-ын аж ахуйн нэгжтэй хамтран завшиж, зарцуулсан хэмээн буруутгасан юм.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Ж.Чинбүрэн гишүүн авлигын хэрэгт холбогдсон хүнийг ЭМДЕГ-ын даргаар томиллоо хэмээн шүүмжилж байсан юм. Тэрбээр тухайн үед нэр дурдаагүй ч С.Энхболдын тухай ярьж байжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна