Ипотекийн зээл олгох журамд орсон өөрчлөлтийн талаар Хот байгуулалт, орон сууцжуулалтын яамнаас мэдээлэл хийлээ.
Тус яам Засгийн газраас баталсан "Иргэдийг орон сууцжуулахад талаар зарим авах хэмжээний тухай” 2023 оны 12 дугаар сарын 27-ны 483 дугаар тогтоолын хэрэгжилтийг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил”-тэй уялдуулан зохион байгуулахаар болсон бөгөөд импотекийн зээл хүсэгчдэд таван багц үйл ажиллагааг санал болгохоор ажиллаж байгаа аж. Тодруулбал,
-Миний анхны байр,
-Миний түрээсийн орон сууц,
-Миний амины орон сууц,
-Миний сонголт орон нутаг,
-Миний сонголт төрийн алба гэсэн таван багц үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тогтсон бөгөөд уг тогтоолын 2.3-т заасан “Дундаж орлоготой иргэдийг орон сууцаар хангахад шаардагдах хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх” шаардлагыг биелүүлэх үүднээс төрөөс хэрэгжүүлж буй ипотекийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг орон сууцны талбай болон худалдан авагч иргэний орлоготой уялдуулан ялгамжтай тогтоохоор болсон байна.
Тухайлбал, ипотекийн зээлийн хүүг,
-60 метр квадрат хүртэлх байр сонгосон бол 6 хувь,
61 ээс 80 хүртэлх метр кватрат талбайтай бол 8 хувь байхаар тус, тус тогтоож холбогдох журамд өөрчлөлт оруулахыг Монгол банканд зөвлөсөн байна.
Цаашдаа 50 хүртэлх м2 талбайтай байр сонговол таван хувь, 40 м2 хүртэлх байр сонговол дөрвөн хувь гэх мэтээр зээлийн хүүг буулгах боломжтой гэнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна