Давост Монгол Улс анх удаа өөрийн байшинтай оролцож байна

Zuv.mn
7 цаг 21 минутын өмнө

Швейцарийн Давос хотноо болдог дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад Монгол Улс анх удаа өөрийн байшинтай оролцож байна. Чуулганд оролцож буй 200 гаруй орноос 10 гаруйд нь л өөрийн байшинтай оролцох боломж бүрдүүлсний нэг нь Монгол Улс болжээ. 

Чуулганд өөрийн байшинтай оролцсоноор хурал, цугларалт авах боломжтой болдог. Энэ дагуу хурлуудыг хүлээн авч байна. Мөн нэгдсэн чуулганы “Эрчим хүч, түүхий эдийн геоэкономикс”, “Бохирдолтой тэмцэх технологийн шийдэл” сэдэвт нэгдсэн хуралдаанд  Монгол Улсын Шадар сайд Тогмидын Доржханд оролцжээ. 

Мөн Монгол Улсын Засгийн газар Европын сэргээн босголт, Хөгжлийн банк хооронд Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, уур амьсгалын зорилтыг дээшлүүлэхэд хамтран ажиллах санамж бичиг байгуулж, Монгол Улсын Шадар сайд Т. Доржханд ЕСБХБ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Юрген Ригтеринк нар гарын үсэг зурсан байна.


Уламжлал ёсоор Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Дэлхийн худалдааны байгууллагын төлөөлөгчид, Дэлхийн худалдааны байгууллага, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Олон улсын атомын энергийн агентлагийн тэргүүн нар чуулганд ирж оролцож байгаа юм. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна