Саудын Араб Монголын эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийллээ

Х.Батсайхан
4 цаг 24 минутын өмнө

Давосын эдийн засгийн чуулганд оролцож буй Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Саудын Арабын хөрөнгө оруулалтын сайд Халид аль Фалихтай уулзаж, ажил хэргийн яриа өрнүүлжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн сард Саудын Арабт айлчлахдаа Халид аль Фалихтай уулзаж, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм байна. Тиймээс сайд нар энэ эхлэлийг илүү өндөр түвшинд гаргах боломжуудыг ярилцсан байна.

Улмаар Халид аль Фалих манай улсын эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлж, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар тогтжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна