УИХ-ын хэсэг гишүүн Баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд гадаа нэмэх градустай болоход морин уралдаан зохион байгуулах өөрчлөлтийг тусгахаа мэдэгдсэн нь олон нийтийн дунд хэлэлцүүлэг болоод буй. Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 30-ны Засгийн газрын 57-р тогтоолын дагуу жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон байдаг. Тэгвэл морин спорт сонирхогчид болон уяачдын зүгээс энэ тогтоолд өөрчлөлт оруулах асуудлыг тавьсаар ирсэн.
Хэдийгээр хориглосон ч уяачид хэсэг бүлгээрээ нийлэн хаврын морин уралдааныг нууцаар зохион байгуулах явдал хөдөө орон нутагт тасраагүй. Мэдээж, нууцаар зохион байгуулсан уралдаанд эмч, цагдаа, хүүхдийн эрхийн байцаагч нар байлцдаггүй. Ийнхүү хамгийн гол нь унаач хүүхдийн эрх ашгийг хамгаалах төрийн субъектүүдийн нүднээс далд хийж байгаа морин уралдаанд хүүхдийн эрх зөрчигдөх эрсдэл асар өндөр байгаа. Тиймээс хориглохын оронд нэмэх градуст шилжсэн хаврын урин цагт буюу хоёрдугаар сарын сүүлээс эхлэн морин уралдаан зохион байгуулж, тавигдах шаардлага, зохих зөвшөөрөл, татварыг өндөр дүнтэйгээр хуульд тусгах нь илүү зүйтэй гэдэг бас нэг гарц мөн.
Өвлийн уралдааныг зөв зохион байгуулж, оролцогчид болон үзэгчдийн аюулгүй байдал, эрүүл мэндийг сайтар хангах нь олон талын ач холбогдолтой. Энэ нь Монголын морин спортыг мэргэжлийн спортын түвшинд таниулахаас гадна, эдийн засаг, соёлын хувьд ч бодит үр өгөөжөө өгөх боломжтой. Мөн үндэсний өв соёл учраас нийгэмд эв нэгдэл, бахархал, эрүүл амьдралын хэв маягийг түгээхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Ялангуяа аялал жуулчлалаараа дэлхийгээс мөнгө татах гэж буй бидэнд асар өндөр боломж ч байж мэднэ.
Соёлын өв болж дэлхийд танигдах боломж-Өвлийн уралдаан нь Монголын уламжлалт соёл, өв соёлыг дэлхий дахинд таниулах, хадгалахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Дэлхий дээр өвлийн цагт морь уралддаг соёл Монголд л байдаг байх. Монгол орны өвлийн морины уралдаан нь тус улсын өв соёлын нэгэн чухал хэсэг болохоор дэлхийн олон орны сонирхлыг татах боломжтой.
Эдийн засгийн ашиг-Өвлийн уралдаан зохион байгуулах нь тодорхой хэмжээний эдийн засгийн эргэлт үүсгэнэ. Уралдаан нь хөдөө орон нутагт зохион байгуулагдсан бол олон хүн цуглуулах боломжтой бөгөөд энэ нь аялал жуулчлал, үйлчилгээний салбарт эерэг нөлөө үзүүлж, орон нутгийн эдийн засагт дэмжлэг үзүүлэх боломжтой. Мөн уралдаанд оролцогчид болон үзэгчдийн зардал, тээвэрлэлт, хоол, байрны үйлчилгээ зэрэгт мөнгө зарцуулах нь гарцаагүй.
Жуулчдыг татах боломж-Өвлийн уралдаан нь аялал жуулчлалын салбарт шинэ нэг брэнд үүсгэнэ. Монгол оронд өвөл болж буй уралдаан нь аялал жуулчлалын нэгэн сонирхолтой үйл ажиллагаа болж, гадаадын жуулчдыг татах боломжтой. Орон нутгийн үзэсгэлэнт газрууд, өвлийн аялал жуулчлалын нөөцүүдийг хослуулан олон янзын туршлагыг бий болгох боломжтой.
Жишээлбэл, Өвлийн аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүн болсон “Талын түмэн адуу” фестиваль 10 жил тасралтгүй зохион байгуулагдсан бөгөөд жуулчдын хүсэн хүлээдэг арга хэмжээ болсон. Тал нутгийн чимэг болсон түмэн адууны эвент нь олон улсын хэвлэл мэдээлэл, гэрэл зурагчдын анхаарлыг хэдийнэ татдаг болсон нь үүний нэгэн тод илрэл билээ.
Дэлхийд монгол адууны тэсвэр тэвчээр, эр зоригийг магтсан, дурссан асар олон түүх, урлаг соёлын баримтууд бий. Тухайлбал, Чингис хаан, түүний дараах үеийн байлдан дагуулалтын үе, мөн дэлхийн II дайны хүнд үед Монгол морьд хэрхэн хүч, тэвчээр гаргаж байсныг илтгэх олон сайхан баримт, дурсгалууд байна. Тиймээс Монгол адууны түүх, соёлыг сонирхсон тодорхой бүлэг хүртэл байдаг бөгөөд тэр хэсэгт чиглэсэн аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах хэрэгцээ байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.186.59
Феодалийн үеийн хаад ноёдын наадам шиг бузар юмыг хэн тоож үзэх билээ дээ,
Хариулах202.9.47.22
Дэлхий анхаарахгүй. Тоох ч үгүй.
Хариулах66.181.179.208
18 аас дээш насны хүүхэд унадаг болгох хэрэгтэй. ТЭГВЭЛ дуртай үедээ уралдахад болно шүү дээ.
Хариулах176.66.87.78
Хүүхэд хөлдөх үхэх эдэнд хамаагүй мөнгө л олж байвал...
Хариулах71.205.4.58
Zuvhen nemeh hend bish ee? Nemeh 5 hemees dooshgui gej oruulah Bas baigaliin tsas an burhuulgui (Husain arilgasan bish) gej eerchlelt ni zohistoi Er ni zasgiin gazriin togtooliig huuliar eerchleed baival zasgiin gazar yuu shiideh ve? Undesnii bayar naadam zuvhen 7-r sard l zohion baiguullagddag shuu dee Juulchid tatah arga hemjee baij bolno Aldar tsol heetseldeh arga baij bolohgui Huulind eerchlelt oruulah bol Uyaachdad busiin uraldaanii amjiltaar tsol olgodogiig tsutslah heregtei Ulsiin naadmiin undesnii deed 3 NASA defense mori turuuluuleegui bol Tod manlai uyaach tsol olgoh hereggui dee Behchuud surchid hed turuulj deed tsol avdag bilee Hunee aduunaas dor uzdeg ee boloh tsag boloogui yuu?
Хариулах103.212.116.133
Ядруу айлын хүүхэд зовоосон Хүй нэгдлиин зугаа! Худлаа гвл Баян Авилгачиин хүүхэд морио унахыг харсан уу? Төриин албаны авилгач хулгайч резидив гэмт хэрэгтнүүдиин авилгын мангөө угаах 1 хэлбэр! Сүүлийн үед Эрлиизүүд үндсээ нуух гэж Морь уядаг болсондоо!
Хариулах