Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл өнгөрсөн бямба гарагт болсон Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Шуурхай штабын ээлжит хуралдаанд оролцсон билээ. Тэрбээр уг штабт зөвлөхөөр ажиллахаар болсон байна.
Штаб хийгээд түүний сонголтыг олон нийт эергээр хүлээж авч, дэмжиж буй. Харин АН-ын зарим гишүүн таагүй хандсан бололтой. Э.Бат-Үүл "Хотын бүтээн байгуулалтын штаб нь хурдны замаар суурь хийсэн Улаанбаатар хотын шинэ ерөнхий төлөвлөлт рүү шилжиж байгаа юм билээ. Энэ өөрчлөлтөө УИХ-аар оруулах, хэрэгжүүлэх хөрөнгө мөнгөө тодорхой болгох хэрэгтэй гэж би зөвлөсөн. Би Улаанбаатар хотын дарга байсан хүн. Санаа бодлоо хэлэх эрхтэй. Энэ тухайгаа 2016 онд ажлаа өгснөөсөө хойш уйгагүй хэлж, бүр “Хотын даргад зөвлөцгөөе” нэртэй контент хүртэл хийж ирсэн. Бас "Аль нэг намын цахилгаан станц, зам барилга, дахин төлөвлөлт, цэвэрлэх байгууламж, дэд бүтэц гэж байдаггүй юм" гэж хэлсээр байтал МАН бидний хийж байсан ажлыг 2016 оноос хойш улстөржүүлэн гацаасан. Би энэ тухай гомдол мэдүүлсээр ирсэн. Харин одоо саналаа хэлээч гэхээр нь хэлж байна. Үүнд юу нь буруу гэж" хэмээн байр сууриа илэрхийлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.177.50
Юун нам бүтээн байгуулалтад нам ямар хамаа бн
Хариулах66.181.179.123
нэгдсэн эрх ашгийн төлөөтохироод ажиллаж чадвал сайн л байна
Хариулах122.201.31.118
зөв
Хариулах124.158.104.17
зөв зөв, хамтарч байж л ажил урагшилана
Хариулах103.168.34.15
heden ail oromjoos n salgah ym bn , harin hoid zuslangiin zamiig tavisan n uuliin gaviya shuu ! ymar ch bsn darhanii zam shig tsavchaa hiilgeegui turgen guitsetguulseen !
Хариулах