Монгол Улс өнгөрсөн онд түүхэндээ анх удаа 80 гаруй сая тонн нүүрс экспортолж дээд амжилт тогтоосон билээ. Манай улс ингэснээр өнгөрсөн онд БНХАУ-ын Гангийн үйлдвэрийн хэрэглэсэн нийт коксжих нүүрсний 60 хувийг дангаараа хангаж, ОХУ-д алдаад байсан байр сууриа эргүүлэн олж авч эхэлсэн. Тодруулбал, БНХАУ өнгөрсөн жил 543 сая тонн нүүрс импортлохдоо Австралиас татах нүүрсний хэмжээг 60, Монголоос татах нүүрсний хэмжээг 19 хувиар огцом нэмэгдүүлсэн юм.
Тэгвэл манай улсын энэ байдал ОХУ дотроосоо Буриадын БНУ-ын эдийн засагт хүнд цохилт болсон талаар gazeta-n1.ru цахим хуудаст мэдээлжээ.
Буриадын БНУ-д Тугнуйскийн нүүрсний уурхай гэж байдаг. Энэ нь ОХУ-даа эхний гуравт орох том чулуун нүүрсний орд бөгөөд жилдээ 20 сая тонн нүүрс олборлон борлуулж Буриадын эдийн засгийг тэтгэдэг аж. ОХУ-аас БНХАУ руу хийх экспорт өнгөрсөн жил 7 хувиар унаж, 95.1 сая тонн болсонтой холбоотойгоор энэ ордын олборлолт өнгөрсөн 2024 онд 14 сая тонн болж буурсан байна.
Дээрхээс гадна, gazeta-n1.ru нийтлэлдээ Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн хил холболтын төмөр зам 16 жилийн гацаанаас гарсныг дурдаж, ингэснээрээ Монгол Улс өрсөлдөөнд давуу байдалтай болсон хэмээн хүлээн зөвшөөрчээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.105
Манайруу дайралт гүтгэлэг атаархал хорлон бусниулах бодлогоо хэрэгжүүлж эхэллээ..крёмлийн зүгээс❗
Хариулах103.168.34.105
БУРИАДУУД ЭНЭ УУРХАЙГААСАА 1% АШИГ ХҮРТДЭГ БАЙСАН БОЛ ТАСАРХАЙ ХӨГЖЦӨН БАЙХ БАЙЛАА..❗❗❗.1 ЖИЖИГХЭЭН ГҮҮР ҮҮД ГОЛ ДЭЭРЭЭ 5 ЖИЛ ДАМНАН БАРЬЖ ТӨВӨӨС ТӨСӨВ ХАРЖ ГУЙЖ ХҮЛЭЭЖ СУУГАА ГЭЖ БАЙСАН...БУРИАДУУД НҮҮРСЭЭ ОРОZZУУДАД УХУУЛААД ЮУ Ч АВЧ ЧАДДАГГҮЙ ЮМ БИЛЭЭ❗
Хариулах