С.Амарсайхан: Гамшгийн үед онцгой байдлын алба хаагчид бүх ачааг үүрдэг байж болохгүй

Х.Есү
12 цаг 54 минутын өмнө

Шадар сайд С.Амарсайхан гамшиг осол тохиолдоход хүн бүр аюулгүй байдлаа хангах нь чухал гэдгийг онцоллоо. 

"Гамшгийн хохирлыг бууруулах ганц арга зам нь түүнд бэлтгэх, бэлэн байх явдал юм. 

Газар хөдөлбөл яах вэ?
Гал түймэр гарвал яах вэ?
Ган зуд, салхи шуурга тохиовол хэрхэх вэ?
Олон нийтийг хамарсан осол аваар болбол хэрхэх вэ?

Өнгөрсөн 2023 онд тохиолдож болзошгүй гамшгийн үнэлгээг эртнээс төлөвлөн хийж, эрсдэлийн мэдээлэлд суурилсан гамшгаас хамгаалах удирдлага, хариу арга хэмжээг төлөвлөн ажилласнаар болзошгүй хохирлыг 60 гаруй хувиар бууруулж чадсан дүн мэдээ гарчээ.

Иргэн бүр гамшгаас өөрсдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалж, урьдчилан сэргийлж байх тогтолцоог бид бүрдүүлэх хэрэгтэй. Иргэний үүрэг, хариуцлага гэж бий. Гамшиг осол тохиолдоход зөвхөн онцгой байдлын алба бүх ачааг үүрдэг, хор хохирол үүсвэл буруутан болдог байж таарахгүй. Онцгой байдлын алба хаагчид бүх хүний явдал, суудал, алхаа гишгээг хараад, дагаад, хянаад, хамгаалаад явах боломжгүй" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна