-Мөнгөний ханш сүүлийн жил хагасын дотор 57 хувиар өсжээ-
Нэг трой унци мөнгөний ханш Нью Йоркийн металлын бирж дээр 31 ам.доллар хүрчээ. Мөнгөний зах зээлийн үнэ 2023 оны оны аравдугаар сараас өсөж эхэлсэн бөгөөд тэр үеэс хойш 57 хувиар нэмэгдээд байна.
Нарнаас эрчим хүч гаргаж авах төслүүдэд хөрөнгө оруулалт нэмэгдэж, нарны хавтангийн үйлдвэрлэл өссөн нь үнэ өсөхд голлон нөлөөлжээ. Нарны хавтангийн үйлдвэрлэлд мөнгө шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг юм байна.
Энэ онд мөнгөний үнэ ханш алтныхаас ч хурдацтай өснө гэсэн таамаг байна.
Манай улсын хувьд, мөнгө олборлодог ч экспортын тайландаа тусгахгүй байх нь их. Саяхан зарлагдсан ТӨК-иудын 2023 оны жилийн эцсийн байдлаарх тайланд "Эрдэнэс силвер ресурс" багахан хэмжээний ашигтай ажилласан байсан.
Зах зээлийн чиг хандлага, үнэ ханшийн төлөв байдлаас харахад, Монгол Улс цаашид мөнгөнд ач холбогдол өгөх цаг ирж байгаа бололтой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна