А.Баяр: Улс төрийн албан тушаалтан тэтгэмж авдаг тогтолцоог таслан зогсооно

Х.Есү
19 цаг 43 минутын өмнө

НИТХ-ын ээлжит II хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр НИТХ-ын дарга А.Баяр хэвлэлд даараах мэдээллийг өглөө. 

А.Баяр: "Би НИТХ-ын дарга болохдоо тэтгэмж авахын тулд болоогүй. Нийслэл Улаанбаатар хотын өмнө тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэхийн тулд өөрийн чадлаараа оролцох байр суурийг баримталж ажиллаж байгаа. Залуучууд бид бүгд үүний эсрэг байгаа. Улс төрийн албан тушаал хашиж байгаа бол тэтгэмж авах гэж төрийн албыг хаших ёсгүй.

Бид иргэдийн шийдвэрлэж чадаагүй олон асуудлыг зоригтойгоор шийдвэрлэж чаддаг байх ёстой. Цаашид ч улс төрийн албан тушаалтан тэр дундаа тэтгэмж авдаг тогтолцоог таслан зогсоож, уг асуудлын эсрэг хатуу зогсоно гэдгээ илэрхийлье. Би тэтгэмж огт авч байгаагүй" гэлээ.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.91.112.234
    11 минутын өмнө

    шаадаг гар . тэр баянзүрх дүүргийн ИТХ н ажлын албаны даргын тушаал хуурамч уу 14,9 сая төгрөгийн тэтгэмж авсан гэсэн нь худал уу. энэ харваас монгол хүний царай биш

    Хариулах
  • 139.5.219.11
    13 цагийн өмнө

    зөв байна залуу

    Хариулах
  • 139.5.217.76
    18 цагийн өмнө

    шударга л хужаа бна

    Хариулах