Удирдлагын Академитай сургалт судалгааны чиглэл дээр хамтарч ажиллахаар боллоо

Х.Есү
Өчигдөр 16 цаг 40 минут

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Удирдлагын академитай сургалт судалгааны чиглэл дээр хамтарч ажиллахаар боллоо. 

Уулзалтад Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр, Тамгын газрын дарга Г.Бүүвэйхүү, Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэг Доктор /Ph.D./, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Үнэлгээ мониторингийн багийн ахлах Д.Үүрийнтуяа, Тандалт судалгааны багийн ахлах судлаач Н.Баярмаа бусад удирдлагууд оролцлоо.

May be an image of 7 people, people studying, newsroom and text

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр хэлэхдээ, Төрийн байгууллагын үйл ажиллагааг оновчтой болгох Ерөнхий сайд болон Засгийн газар, ЗГХЭГ-тай үйл ажиллагаагаа уялдуулан, хяналт шалгалтын хүрээнд олон улсын стандартыг нэвтрүүлэх, сургалт судалгаа арга зүйгээ нэгтгэх төлөвлөгөө гарган хуулийн чиг үүргийн хүрээнд зөв жишиг үлдээн сургалт судалгааны чиглэлээр хамтран ажиллахад таатай байна. Хяналт үнэлгээний ажлын бодлогын үнэлгээ хийх, мэргэжилтэн сургагч багш бэлдэх, албан хаагчдаа сургах шаардлага байгаа бөгөөд энэ тал дээр манай байгууллага манлайлж ажиллах болно гэлээ.

May be an image of 5 people, people studying, newsroom and text

Удирдлагын Академийн захирал Д.Сүрэнчимэг хэлэхдээ, Төрийн сургалтын байгууллагын хувьд бодлого, хяналт үнэлгээний чиглэлээр удирдлагын академи нь олон улсын байгууллагуудын туршлага судлах, арга аргачлал судлах, системийг хөгжүүлэх нэгдсэн ойлголт авах цаашид энэхүү сургалтыг тогтвортой явуулах, олон улсын хурал зөвлөгөөнд оролцох, сургагч багш нар бэлдэх, төрийн байгууллагуудад сургалт судалгааны ажлыг нэвтрүүлэх, сургалтын ажлын ерөнхий төлөвлөгөөг танилцууллаа.

May be an image of 1 person, newsroom and text

Төрийн байгууллагуудын сургалтын нэгдсэн нэг загвартай болж улмаар бодит байдалд дүн шинжилгээ хийх, хяналт шалгалтын ажлын хүрээнд /DME- Design, Monitoring and Evalution/ - ийг нэвтрүүлэх, судалгааны үр дүнг нэвтрүүлэх, нэгдсэн сургалтын загвартай болохоор санал солилцлоо.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна