Л.Энх-Амгалан: ЗГ зөвшөөрвөл цагаан сараар 4-6 хоног амрах, наадмаар 8 хүртэлх хоног амрах хуулийг УИХ-д өргөн барина

С.Гандэлгэр
Өчигдөр 12 цаг 13 минут

Цагаан сар, Баяр наадмаар амрах зохицуулалтыг талаар салбарын сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Хуулиар амрах ёстой өдрүүд хагассайн, бүтэнсайн давхцсан тохиолдолд нөхөж амраадаг болох зохицуулалт хийх, Өвлийн ид хүйтний үеэр зайнаас ажиллах, сурагчдын амралттай уялдуулах чиглэлээр засгийн газар үүрэг өгсөн. Үүнтэй холбогдуулан хөдөлмөрийн хууль, Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулж байж энэ хэрэгжинэ. Тэгэхээр ЗГ зөвшөөрөл өгсөн тохиолдолд энэ хуулийг УИХ-д өргөн бариад баталсных нь дараа хэрэгжинэ гэсэн үг. Хаврын чуулганаар баталсан тохиолдолд наадмаар хэрэгжиж эхэлнэ гэсэн үг.  Гаргасан саналын хувьд битүүний өдрийг амралтын өдөр болгон нэмж, амрах ёстой өдөр нь хагас, бүтэнсайнд таарсан тохиолдолд нөхөж амраадаг болох. Ингэснээр цагаан сараар 4-6 хоног амрах, баяр наадмаар 8 хүртэлх хоног амрах зохицуулалт явна гэсэн үг." гэлээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 71.205.4.58
    17 цагийн өмнө

    Ene olon honog amarch yag yuu hiih ve? Morinii uraldaan sonihdoggui ni, heden aav eej ni baidaggui demii geyuureh amralt bol no Ah Dundee bol naadmaar o hood zolgoson ch bolno Bur ideshneer ochood zolgoson ch yavdag yum

    Хариулах
  • 103.57.94.77
    20 цагийн өмнө

    Эрхэмсэг сайдаа ноён дөрвөн нүдтээ чи эрүүл байна уу? иргэн хүн хардах эрхтэй өвс ургамал хэрэглээгүй бээз архи дарс уучихаагүй бээз нөхөр минь драгеир үлээлгий болох уу?

    Хариулах