СХД-ийн хүүхдийн хуучин эмнэлгийн гадна фасадын засварлах ажлыг шийдвэрлэх тал дээр дэмжиж ажиллана

С.Гандэлгэр
2 цаг 58 минутын өмнө

Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган өнгөрсөн долоо хоногт хаалтаа хийснээр тойрогтоо ажиллаж эхэллээ. Сонгинохайрхан дүүргийн хувьд 350 гаруй мянган оршин суугчтай Нийслэлийн том дүүргийн нэг. Тийм ч учраас эрүүл мэндийн салбарт олон шийдвэрлэх асуудал гардаг. Өнөөдөр тойргийнхоо Нэгдсэн эмнэлгийн удирдлага, албан хаагчтай уулзаж, нэн тэргүүнд шийдвэрлэх асуудлуудтай танилцлаа.

Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг анх 1982 онд нээгдэж, хүүхдийн тусламж үйлчилгээг үзүүлж байсан.

Харин 2020 онд дэлхийн стандартад нийцсэн жишиг Нэгдсэн эмнэлгийг барьж ашиглалтад оруулснаар өнөөдөр 360 гаруй ор, 630 гаруй албан хаагчтай болж өргөжөөд байна. Өнөөдрийн байдлаар дуран, төрөл бүрийн мэс заслууд, өдрийн эмчилгээ, бөөр орлуулах эмчилгээ, хавдрын эмчилгээ гээд олон төрлийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Уулзалтын үеэр Нэгдсэн эмнэлгийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Д.Сүнжидмаа дурангийн тусламж үйлчилгээг өргөжүүлэх төсөл, СТ Angiography аппаратыг суурилуулах, RFA эмчилгээг нэвтрүүлэх төслүүдийг танилцууллаа. Эдгээр хоёр төсөл болон хүүхдийн хуучин эмнэлгийн гадна фасадыг засварлах ажлыг шийдвэрлэх тал дээр бүхий л бололцоогоороо дэмжиж ажиллахаа илэрхийллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна