Л.Оюун-Эрдэнэ: МАН-ын дэргэд "АНХНЫ ДОЛОО" сан байгууллаа

Zuv.mn
2 цаг 57 минутын өмнө

Өнөөдөр төр нийгмийн зүтгэлтэн, цэргийн суут жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 132 жилийн ой тохиож байна. 

Энэ өдрийг тохиолдуулан "Анхны долоо" сан байгуулсан талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээллээ. May be an image of 7 people

Тэрбээр "Монголын ард түмнээ мөнхөрсөн Анхны долоо гэх тодотгол бол 1921 онд Монгол Улсын тусгаар тогтнол, ард түмнийхээ эрх чөлөөний төлөө амь биеэ үл хайхран зүтгэсэн эх орончдын эв нэгдэл, итгэл үнэмшил, эх оронч үзлийн тодотгол төдийгүй өнөөгийн Монгол Ардын Намын түүх, улс төрийн соёл, үлгэр дуурайлал байсаар ирсэн.

Эх орныхоо түүхийн ээдрээт цаг үед чухал хувь нэмэр оруулсан эрхмүүдийн нэрэмжит сан байгуулах нь тэдний үйл хэргийг хойч үедээ үнэн зөвөөр дамжуулж, үндэсний бахархлыг бэхжүүлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой.

Өнөөдөр бидний нээж буй “Анхны долоо” сан цаашид нийгэм, улс төр, бодлогын судалгааны хүрээнд намын гишүүд, дэмжигчид, ард иргэд, залууст чиглэсэн сургалт судалгаа, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, иргэний нийгмийг бэхжүүлж, тусгаар тогтносон Монгол Улсын боловсролтой, ёс зүйтэй иргэнийг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгын дор ажиллана.

Монгол Ардын Нам үүсгэн байгуулагдсан цагаасаа эх орныхоо хөгжил дэвшил, ард түмнийхээ сайн сайхны төлөө тууштай тэмцэж, алдаа дутагдал бүртээ хурцлагдаж, өнөөгийн ардчилал, парламентын засаглалыг тунхагласан билээ. Өнөөдөр ч бид энэ түүхэн үүргээ ухамсарлан, үндэсний эв нэгдэл, эдийн засгийн тусгаар тогтнол, шударга ёс, хүний эрхийг дээдлэх бодлогыг тууштай хэрэгжүүлсээр байна.

Цаашид "Анхны долоо" сангаас олон чухал санаачилга бодлогын шинэчлэлүүд төрөн гарч, улс орны маань ирээдүйд томоохон хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна" хэмээв. May be an image of 7 people



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна