The MongolZ "IEM Katowice" тэмцээний хасагдах шатанд шалгарсан анхны ази баг боллоо

Б.Мөнхболд
3 цаг 3 минутын өмнө

Польш улсын Катовице хотод зохион байгуулагдаж буй "IEM Katowice" 2025 тэмцээний хасагдах шатны тоглолтууд эхлэхэд бэлэн боллоо. 

Нэг сая ам.долларын шагналын сантай уг тэмцээнд "The MongolZ" баг урилгаар оролцож байгаа бөгөөд хэсгийн шатны эхний тоглолтыг "Team Liquid" багтай хийж 2:1 харьцаатай хожсон. 

Тоглолтын үнэ цэнэтэй тоглогчоор манай багаас 1.24 үнэлгээгээр /rating/ Өсөхбаяр буюу "910" нэрлэгдсэн юм.

Өсөхбаяр "910" Банзрагч

Дараагийн тоглолт болох хасагдах шатны эрхийн төлөөх тоглолтод "GamerLegion"-г 2:0 харьцаатай хожсоноор "The MongolZ" баг анх удаа IEM Katowice тэмцээний хасагдах шатанд тоглох болсон нь "Азийн анхны" хэмээх амжилтын эзэд болж байна. 

Уг тоглолтын үнэ цэнэтэй тоглогчоор багийн ахлагч Гарьдмагнай буюу "bLitz" нэрлэгдэж багаа хожилд хөтөлсөн юм. 

                                                                       Гарьдмагнай "bLitz" Бямбасүрэн

Тэдний дараагийн учраа хоёрдугаар сарын 5-ны 01:30 минутаас "Natus Vincere" багтай тоглох бөгөөд ялсан баг хагас финалд шууд шалгарч, хожигдол хүлээсэн баг шөвгийн найман багийн нэг болон тэмцээнийг үргэлжлүүлэх юм. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.