"Питсанюлок-Пичит 2025": Өнөөдөр манай гурван тамирчин уралдана

Х.Батсайхан
Өчигдөр 16 цаг 14 минут

Өнөөдөр Азийн АШТ-ий гурав дахь өдөр манайхаас гурван тамирчин өрсөлдөнө. 15.00 цагаас эхлэх Under-23 эр ганцаарчилсан гараатай уралдаанд спортын мастер, улсын аварга Хадбаатарын Тэмүүлэн өрсөлдөнө. Энэ насанд 21 тамирчин уралдах бөгөөд зохион байгуулагчид 10, 11-ээр нь хоёр хэсэгт хувааж уралдуулахаар болсон. Манай тамирчин 15.45 цагт эхлэх хоёрдугаар хэсгээс хамгийн эхэнд гараанаас гарна.

Мастер ангиллын 40-44 насны эмэгтэй ганцаарчилсан гараатай уралдаанд Алтанхуягийн Оюун-Эрдэнэ өрсөлдөнө. Манай тамирчин 16.38 цагт гараанаас гарах хуваарьтай.

Мөн ангиллын 45-49 насны эмэгтэй ганцаарчилсан гараатай уралдаанд Доржчимэдийн Эрдэнэтуяа уралдана. Манай тамирчин 16.40 цагт гараанаас гарна.

II сарын 9

15:00-16:30 Under-23 эр ганцаарчилсан гараатай уралдаан 32.1 км, 3 тойрог. Х.Тэмүүлэн 15.45 цагт гараанаас гарна.

16:30-18:00 Мастер эмэгтэй ганцаарчилсан гараатай уралдаан 40-44 нас А.Оюун-Эрдэнэ 16.38 цагт гараанаас гарна.

Мастер эмэгтэй ганцаарчилсан гараатай уралдаан,45-49 нас 10.7 км, 1 тойрог. Д.Эрдэнэтуяа 16.40 цагт гараанаас гарна.

Манай тамирчдын тэмцээний хуваарь

II сарын 10
15:00-17:00 Өсвөр эрэгтэй ганцаарчилсан гараат уралдаан 32.1 км, 3 тойрог.
17:00-19:00 Элит эмэгтэй ганцаарчилсан гараат уралдаан 32.1 км, 3 тойрог.
II сарын 11
14:00-17:00 Элит эрэгтэй ганцаарчилсан гараат уралдаан 42.8 км, 4 тойрог.
II сарын 12
10:00-13:00 Мастер эмэгтэй бөөн гараатай уралдаан 40-44,45-49 нас 42.8 км, 4 тойрог.
II сарын 13
09:00-13:00 Өсвөр эрэгтэй бөөн гараат уралдаан 117.8 км
14:00-17:00 Мастер эрэгтэй бөөн гараатай уралдаан, бүх нас 64.2 км, 6 тойрог.
II сарын 14
09:00-13:30 Under-23 эр бөөн гараатай уралдаан 117.8 км.
14:00-17:00 Өсвөр эмэгтэй бөөн гараат уралдаан 64.2 км, 6 тойрог.
II сарын 15
10:00-15:00 Элит эмэгтэй бөөн гараатай уралдаан 117.8 км
II сарын 16
10:00-15:00 Элит эрэгтэй бөөн гараатай уралдаан 182.4 км



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна