Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нүүрсний хулгайн хэргээр шүүгдэж, шүүхээс түүнийг гэм буруугүй хэмээн үзэж цагаатгасан. Энэ талаар тэрбээр өөрийн цахим хуудаснаа дараах тайлбарыг бичжээ.
"Намайг нүүрсний хулгайч гэж гүтгэж шүүхээр яллахаа шахсан нөхдүүд өөрсдөө Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр хууль бусаар Таван толгойн ордын хамгийн баян нэг толгойг (ордыг) Ухаа худгийг хувьчилж авсан байдаг. Улсын төсвөөр хайгуул хийсэн орд бол улсын төрийн өмч. Төрийн өмчийг хувьчлах бол өмч хувьчлалын хуулийн дагуу УИХ, Засгийн газрын шийдвэр тогтоол гарах ёстой. Тэр тусмаа нийт Монголчуудыг 100 жил тэжээх стратегийн ордыг тэмдэглэлээр хувийн компанид үнэгүй өгч болохгүй.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар энэ хууль зөрчиж хувьчилсан ордыг бүх ард түмний өмч Эрдэнэс Таван толгой ХК-д буцааж өгч шударга ёсыг тогтоох ёстой.
Түүх сөхвөл Таван толгойн нүүрсний орд 5 ширхэг толгой гэж нэрлэгдэх Цанхи, Ухаа худаг, Бортээг, Онч хараат, Бор толгой гэсэн таван бүлэг ордоос бүрддэг байлаа. Сүүлд хийсэн хайгуулаар Оорцог нэмэгдэж зургаан орд болсон. 1930 оноос эхлэн нүүрс ухаж, 60 жил судлаж тогтоон 1990 оны 1-р сарын 30-нд ТЭЗҮ нь дууссан байдаг. 460 сая тонн нүүрстэй ухаа худгийн ордыг Энержи ресурс компанид үнэгүй өгөх ажиллагаа 1999 оноос эхэлсэн байдаг.
Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж дуусгаад нийт 7.4 тэрбум тонн нүүрс, үүнээс 70 хувь нь коксжих нүүрс үлдсэн нь эрчим хүчний нүүрстэй Таван толгойн ордын ТЭЗҮ боловсруулаад дууссаны дараа 1999 онд юу ч байхгүй хоосон газар гэж үзээд дээр нь хайгуулын лиценз давхардуулан өгснөөр 60 жил улсаас хөрөнгө зарчихсан хайгуулын үр дүнг нэг ч төгрөг төлөлгүйгээр хувьчилж авсан гэдгээ доор дурдсан гэрээнийхээ 1.1 дээр Энержи ресурс компани “… 1999 оноос хайгуул хийх лиценз, 2007 оноос ашиглалтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг эзэмшиж ирсэн …” гэж тодорхой бичжээ. Ганцхан энэ өгүүлбэр нь 460 сая тонн нүүрсийг хэрхэн хууль бусаар хувьдаа авсныг хөдөлшгүй батлах баримт юм.
Өнөөдөр нэг тонн нүүрс газар дээрээ 100$ буюу 345.000 төгрөг, гаргах зардал нь 15$ оос хэтрэхгүй. Жилдээ 15 сая тонн нүүрс олборлодог гэвэл 30 жил ажиллах нөөц байна. Жил бүр 1.275$ тэрбум, төгрөгөөр 4.4 их наяд төгрөгийн цэвэр ашиг, 30 жилдээ 132 их наядын татварын өмнөх ашиг олдог уурхайгаа зүгээр өгчээ. Жинхэнэ нүүрсний хулгай бол энэ л байна.
Дээр дурдсан 2008 оны 3-р сарын 19-ны өдрийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэл болон Энержи ресурстай хийсэн гэрээг хавсаргав" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
139.5.216.22
Шүүхэд хэн өгөөд байгаан бэ тэр хулгайчийг тэмдэглээд авчих монголыг сүйрүүлсэн хулгайч чинь тэр шүү
Хариулах59.153.112.78
ЭНЭ ХҮН ТҮҮШТАЙ ТЭМЦЭЖ БАЙНА. НАМЫНХАН БОЛОН БУСАД УЛС ТӨРЧИД ТҮҮНИЙГ ДЭМЖЭЭСЭЙ
Хариулах103.57.92.194
Энэ алдааг засах аавын хүүд ээжийн охид гарч ирж л таарна.монголын заяа их.бид ирэх жилүүдэд хэрсүү байж.зөв сонголт хийх л хэрэгтэй.
Хариулах62.197.155.42
САНЖийн БаярАА гэж ЗОлбин Л ОюуТолгоЙ УХаа ХУДАГ ийг өгсөн ШдэнЭ Харийн ӨВӨР даМЖСАН КОлбингуудад .ХАМТАд нь шалГААд АВАХ ЮМаа Төр УЛС АвАХ ХЭРЭгтэй
Хариулах103.168.34.92
Ene tuhain ueiin buh unetei uudtei bugdiig huvichlal nereer luivarchidad ugch uuruu hurtel oros mergejiltnuudiin uldeesen bairiig huvidaa buhleer n avsan zalit luivarchin ym shuu ! Enhamgalan uunii zoliond 2 jiliin yl avchdee .
Хариулах66.181.188.253
стартегийн орд эзэмшиж байгаа хүмүүс одоо цадсан бол буцаагаасад өгөх хэрэгтэй
Хариулах66.181.177.152
Энэ нөхөр амар тайван Бага тэнгэриин хаусандаа байж чаддаггүйээ! 5 толгойг Америкиин ПееБоди гдг ко бүхлээр нь эзэмшиж бгаад, хаяад гарахаар нь үндэсний 10 аад компани хуулиин дагуу л авсан юм билээ? Тэгээд харин Төрдөө 90% ии нь буцааж өгөөд одоо үлдсэн дээр нь ажиллаж бна! Харин ч эх оронч хүн шүү Оджаргал! Тэр үед Хятадад бүтнээр нь зарчихсан бол яахуу? Хувьчилсан бүх юмаа буцааж авна гвл Баянгол буудал, УБ , талх чихэр, махимпекс, Гутлын үйлдвэр, Мишээл, гээд манай Баян нэртэй хулгайчууд УБын талыг үнэгүй авсан биздээ! З,Энколдод хүрз бариулаад Цогтцэции аваачиж хая! Ухаад зарчихна гсн? 90 ээд онд нүүрс үнэгүй хэн ч тоодоггүй бсан шүү дээ! Бүр хойт солонгосыг 5 толгойд ашиглаад өгөөч гээд гуйж бсан шүү! Хужаагууд ч тоож хардаггүй бсан тиим үе!
Хариулах202.126.90.56
нүүрс бол байгалын баялаг, байгалын баялаг бол бүх ард түмний өмч. хувийн компанийх биш. хувийн компаниудыг дэмжих нь зөв. гэхдээ сул бга баялагийг өгч хэзээ ч болохгүй!
202.126.88.73
Xariutslaga toots
Хариулах66.181.183.85
Таван Толгойн Уурхайд З.Энхболд дүү гэр бүлээрээ эзэмшдэг Хишиг Арвин ХХК байгаа. Төрд гарсан хүмүүс бүгд хулгайч . Хятад шиг хулгай хийснийг нь цаазалдаг болвол хулгайчууд болих байх.Намаараа өвөр түрийдээ орж байгаад хулгайлна. Дараа нь хэн хэндээ хариуцлага хүлээлгэхгүй шоронд явахгүйн тулд өвөр түрийндээ орж байгаа.Үр чинь үлдэх хорвоод ирээдүй чинь яаж амьдранаа.
Хариулах66.181.177.152
Харин Хужаа нартай нииилж ко бгуулаад , тэрлүүгээ улсын төсвөөр 400км төмөр зам тавьсан биздээ! Ээжтэйгээ Хужаа нартай найран дээр суугаа зураг яваад бсан даа! Страто !
202.55.188.90
Буцааж ав.
Хариулах66.181.178.148
Улс буцааж авах хэрэгтэй
Хариулах