Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын хяналтын газар, Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газартай хамтран 100кВт-аас дээш хүчин чадалтай уурын болон усан халаалтын зуух ашиглаж буй нийт 139 объектыг үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.
Хяналт шалгалтад хамрагдсан объектуудаас 34 объект улирлын чанартай ажилладаг тул үйл ажиллагаа явуулаагүй, 5 объект төвийн дулааны шугам, хийн халаагуураар шийдсэн нөхцөл байдал тогтоогдож, бусад 100 объект /дулааны цахилгаан станц 6, зуух ашигладаг объект 94/-д хяналт шалгалт хийж гүйцэтгэсэн байна.
Хяналт шалгалт хийсэн 100 объектод давхардсан тоогоор 496 зөрчил, дутагдал илэрсэн. Илэрсэн зөрчил, дутагдалыг хувиар илэрхийлбэл:
-35 хувь нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй,
-70 хувь нь тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй,
-66 хувь нь өмнөх оны байгаль орчны менежментийн төлөвлөөг тайлагнаж дүгнүүлээгүй,
-61 хувь нь орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн хүрээнд агаар, хөрс, усан орчинг шинжилгээнд хамруулаагүй,
-30 хувь нь зуухны янданд шүүлтүүр суурилуулаагүй,
-60 хувь нь утаа шүүгч, үнс баригчийг зураг төслийн дагуу угсарч суурилуулаагүй,
-75 хувь нь зуухны яндангаас гарах хаягдал утаанд бохирдуулагч бодисын шинжилгээ хийлгээгүй,
-67 хувь нь агаарын бохирдлыг хянах дотоод хяналтын багажгүй, агаар бохирдуулсны төлбөр төлдөггүй үнсийг битүүмжилсэн агуулахад хадгалаагүй,
-20 хувь нь цооног өрөмдөх, худаг гаргах зөвшөөрөлгүй,
-76 хувь ус ашиглах дүгнэлт, зөвшөөрөлгүй,
-70 хувь нь ус ашигласны төлбөр төлсөн төлдөггүй,
-42 хувь нь зуухнаас гарсан үнс, хог хаягдлыг ангилан ялгадаггүй зөрчил, дутагдлууд илэрсэн байна.
Шалгалтаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Усны тухай, Хог хаягдлын тухай, Агаарын тухай хууль тогтоомжийн зөрчсөн нь тогтоогдсон 50 аж ахуйн нэгжид зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.
Зэвсэгт хүчний Жанжин штабын харьяа цэргийн ангиуд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих ангиуд, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг төрийн байгууллагуудын усан халаалтын зуухны байгууламжид илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулахаар Салбарын Улсын Ерөнхий байцаагчийн албан даалгавар хүргүүлсэн.
Мөн улирлын чанартай үйлдвэрлэл эрхэлдэг, үйл ажиллагаа явуулаагүй нь тогтоогдсон аж ахуйн нэгжүүдэд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар мэдэгдэл, зөвлөмж хүргүүлсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
43.228.129.162
oron nutgiin uuriin zuuhnii ezed mafi boljee
Хариулах139.5.216.169
Хөдөө орон нутгийн уур зуухнуудыг цэгцлэх хэрэгтэй байна.дан хулгайч нарых байгаа.энэ тал дээр орон нутгийнхан дуугараач.удахгүй хорт утааны үүр боллоо
Хариулах