УИХ-ын чуулганаар Гэр бүлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Гэр бүлээ батлуулаагүй, гэр бүл цуцлуулсан иргэд хүүхдийн тэтгэмжээ төлөхгүй зугтах явдал их гарч байна. Энэ тохиолдолд хүүхэд хохирдог. Тиймээс хүүхдийн тэтгэмжийг Тусгай сангаас олгоод, сүүлд нь хариуцагчаар нөхөн төлүүлдэг зохицуулалт байж болох уу” гэж асуусан.
Ажлын хэсэг энэ асуултад “Хүүхдийн тэтгэлэг төлөх үүрэг хүлээсэн ч төлбөрийн чадваргүй хүмүүсийн төлөх ёстой тэтгэлгийг Хүүхдийн төлөө сангаас төлж байгаад дараа нь хариуцагчаар нөхөн төлүүлдэг болох зохицуулалт Иргэний болон Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хуулийн төсөлд орж ирчихсэн явж байгаа. Тэгэхээр хэрвээ УИХ дээр хэлэлцэх эсэх нь шийдэгдэж, цаашаа явсаар батлагдчихвал Хүүхдийн төлөө сангийн зориулалтыг энэ чиглэл рүү оруулахаар хуулийн төсөлд тусгасан байгаа” гэж хариуллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна