Экспорт өмнөх оны мөн үеэс 19.5 хувиар буурлаа. Монгол Улс 2025 оны 1 дүгээр сард нийт 108 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 2.0 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 1.0 тэрбум ам.доллар, импорт 973.2 сая ам.долларт хүрч, тэнцэл 46.0 сая ам.долларын ашигтай гарчээ.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 208.6 (9.5%) сая ам.доллар , экспорт 247.2 (19.5%) сая ам.доллар, тэнцэл 285.8 (86.1%) сая ам.доллароор тус тус буурч, импорт 38.6 (4.1%) сая ам.доллароор өссөн байна
Экспорт 2025 оны 1 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 247.2 сая ам.доллароор буурахад нүүрс 340.2 сая ам.доллар, мал амьтны самнасан үс хялгас 10.6 сая ам.доллар, төмрийн хүдэр, баяжмал 6.0 сая ам.доллароор тус тус буурсан нь голлон нөлөөлжээ. Харин алт 50.2 сая ам.доллар, зэсийн хүдэр ба баяжмал 43.4 сая ам.доллароор өссөн байна
Импорт өмнөх оны мөн үеэс 38.6 сая ам.доллароор өсөхөд дизелийн түлш 19.7 сая ам.доллар,суудлын автомашин 19.5 сая ам.доллар, тээврийн хэрэгслийн сэлбэг, эд анги 18.0 сая ам.доллар,ачааны автомашин 11.8 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.Харин нийтийн тээврийн хэрэгсэл 39.5 сая ам.доллароор буурсан байна
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна