ТОДРУУЛГА: "Эрдэнэс Тавантолгой"-н ТУЗ 19-ний дотор хуралдаж, 1072 хувьцааны ногдол ашиг олгох, эсэхийг шийднэ

С.Гандэлгэр
2025/02/18

“Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн ТУЗ маргаашийн /2025.02.19/ дотор хуралдаж, 1072 хувьцааны ногдол ашиг олгох, эсэхийг шийднэ. 

Өнгөрсөн оны сүүлчээр ногдол ашгийн эхний хэсгийг иргэдэд олгосон. Энэ удаад 2024 оны ногдол ашгийн үлдэгдлийг компанийн санхүүгийн тайлан гарсантай холбогдуулан 2025.02.19-ний дотор ТУЗ хуралдаж шийдвэр гаргах юм. 

Энэ талаар тус компаниас тодруулахад "ТУЗ энэ сарын 19-ний дотор хуралдана. Хурлаар 1072 хувьцааны ногдол ашиг олгох, эсэх асуудлыг хэлэлцэнэ. Бусад хэлэлцэх асуудал нь тодорхой болоогүй байна" гэв. 

Сануулахад, тус компани нь 2024 онд 4.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан  юм. Тэр хэрээр иргэдэд олгож буй ногдол ашгийн хэмжээ ч өссөн гэж хэлж болно.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.175
    2025/02/18

    Өгөөжээ ард түмэн чинь хүлээгээл бнадаа хуурахаа болиоод өгөөжээ амьдрал хэцүү хүмүүс зөндөө л байгаа шдээ нэгийг бодож 2 ийг тунгаана уу

    Хариулах
  • 203.91.115.251
    2025/02/18

    Ард түмэн чинь тэнэг биш шүү

    Хариулах
  • 66.181.187.163
    2025/02/18

    huwitsgaa zarmar bn

    Хариулах