Өвлийн спортыг хөгжүүлэх, ирээдүйн шилдэг тамирчдыг нээн илрүүлэх, өсвөр үеийнхэнд эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх зорилготой энэхүү наадам хоёр жил тутам зохион байгуулагддаг уламжлалтай.
Энэ удаагийн наадам “Мөрөөдлийнхөө төлөө шударгаар өрсөлдье” уриан дор явагдаж буй бөгөөд спортын 8 төрөлд 546 өсвөрийн тамирчин хурд, авхаалж самбаагаа сорин, 478 медалийн төлөө өрсөлдөж байна.
Спортын наадам нь зөвхөн медаль, шагналын төлөө бус, өөрийгөө ялан дийлэх, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх, шинэ найз нөхөдтэй болох зэрэг олон талын үнэ цэнтэй билээ.
Наадамд оролцож буй өсвөрийн тамирчид, тэднийг бэлтгэн гаргаж буй дасгалжуулагчид, зохион байгуулагчдад амжилт хүсье!
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна