“Орано” Монгол дахь төслөө яаравчлуулж, олборлолтыг нь нэмэгдүүлэхээр төлөвлөж байна

Х.Батсайхан
Өчигдөр 09 цаг 56 минут

Францын төрийн өмчит “Орано” группын орлого өнгөрөгч 2024 онд 2023 оныхоос 23 хувиар өсжээ. Японтой байгуулсан шинэ гэрээнүүдийн хэрэгжилт болон ураны үнийн өсөлт үүнд голлон нөлөөлсөн гэж компанийн гүйцэтгэх захирал Николас Маес мэдэгдсэн байна.

Цөмийн эрчим хүчийг ногоон гэж хүлээн зөвшөөрснөөс хойш энэ салбарт хэрэглэгдэх түүхий эд буюу ураны хэрэгцээ нэмэгдэж, үнэ нь өсөж буй. Энэ нь “Орано”-гийн хувьд таатай мэдээ боловч Нигерид тогтсон цэргийн дэглэмийн улмаас тэндхийн уурхайнуудад хяналтаа алдсан явдал боломжийг сайтар ашиглах бололцоог нь бууруулж байгаа юм.

Тиймээс Нигерийн алдагдлаа Монгол, Намиби дахь төслүүдээсээ нөхөх төлөвлөгөөтэй байгаа гэж Николас Маес хэлжээ.

Николас Маес

Тус компанийн Намиби дахь орд 18 жилийн хугацаанд 18,000 тонн уран олборлох хүчин чадалтай бол Монголын Зөөвч овоо орд 100,000 орчим тоннын нөөцтэй, жилд 2,600 тонноор 36 жил ашиглана гэж тооцож байгаа юм. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.