БНХАУ дэлхийн газрын ховор элементийн олборлолтын 90 хувийг дангаараа хийдэг билээ. Тэр ч утгаараа салбараа хатуу хянаж, энэ давуу талаа технологийн салбарт амжилт гаргах хөшүүрэг болгож чадаж буй. Тэгвэл энэхүү хатуу чанга хяналтаа улам чангатгах шинэ журмын төсөл боловсруулснаа өчигдөр танилцуулжээ.
Шинэ журамд газрын ховор элементийн олборлолтоос хувийн хэвшлийг шахан гаргаж, зөвхөн төрийн өмчийн, томоохон компаниуд л олборлох, баяжуулах, ялгах эрхтэй байх заалт орж ирж байгаа аж.
Түүнчлэн, салбарын уурхай, ялгах үйлдвэрүүдийн үйл ажиллагааны бүх тоон үзүүлэлтийг сар бүр нэгтгэж, төрийн тусгай эрх бүхий байгууллагад явуулж байх ёстой болох аж. Шинэ журмын төсөл дээр ирэх сарын 21 хүртэл санал авах юм байна.
АНУ БНХАУ-ын технологийн салбарт хязгаарлалтуудыг тавьсны дараа Бээжин германи, галли зэрэг элементүүдийн экспортыг зогсоогоод байсан. Залгаад шинэ журам нэвтрүүлэх асуудлыг ийнхүү хөндлөө.
Бээжин өмнө нь 2023 онд газрын ховор элементийг ялгахад хэрэглэдэг элементийн экспортыг сонсоосноос болж АНУ зэрэг улсад хомсдол үүсэж, хайгуул олборлолтоо эрчимжүүлээд байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
139.5.219.22
Энэ маш зөв бодлого байна!
Хариулах