“Elixir energy” Монголоос гарна

Zuv.mn
3 цаг 0 минутын өмнө

Говийн бүсэд нүүрсний давхаргын метан хийн хайгуул, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан Австралид төвтэй “Elixir energy” компани Монгол дахь бизнесээ хэсэгчилж заржээ. Тэд Монгол дахь бизнесээ Gobi Terra компанид зарахаар болсон байна. Энэхүү гэрээ нь эцсийн дүндээ “Elixir energy”-г Монголоос гарахад хүргэнэ гэдгийг Rigzone.com цахим хуудас онцолсон байна.


Австралийн компани Монголд нүүрсний давхаргын метан хийн хайгуул олборлолтоос гадна 200 МВт-ын хүчин чадалтай салхин цахиргаан станцын төсөл хэрэгжүүлж байсан бөгөөд үүнийгээ мөн зарж байгаа аж. Ингэснээр тус компани Австралид хөгжүүлэлтийн шатандаа байгаа бусад төслүүддээ анхаарах боломж бүрдэж байгаа гэдгийг rigzone.com мөн онцолжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна