АЖ Ж.Оюундарь: Ардын жүжигчин болоод аавынхаа нэрийг хоёр удаа дуудуулсандаа баяртай байна

Zuv.mn
6 цаг 23 минутын өмнө

XVII дугаар жарны элдэв эрдэнэт хэмээх модон жилийг тохиолдуулж тайз, дэлгэцийн олон дүрийг амилуулж, тууштай ажилласан МУГЖ Ж.Оюундарыг Монгол Улсын ардын жүжигчин цолоор шагналаа. Шинэхэн Ардын жүжигчин Ц.Оюундарь үзэгч, түмэнтэйгээ баяраа хуваалцлаа.

Юуны өмнө танд баяр хүргэе. Сэтгэгдэлээ бидэнтэй хуваалцана уу?

-Улсын драмын эрдмийн театрт 40 гаруй жил ажиллаж байна. Урлаг, соёлын салбарт тууштай ажилласан үр дүнгээ үнэлүүлсэндээ баяртай байна. Миний ажил нэг хүний бус баг, хамт олны хөдөлмөр, уран бүтээл байдаг. Тийм учраас олон хүнд баярлаж талархаж байна. Үзэгч түмэндээ баярлалаа. Драмын болон кино урлагт хамтарч ажилласан бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна.

-Та уран бүтээлийн гараагаа хэрхэн эхэлж байсан бэ?

-Багаасаа урлагын хүн болох юмсан гэж мөрөөддөг байсан. Тэр дундаа бүжигчин болох юмсан гэж боддог байлаа. Би драмын театрт ажиллаж эхэлснийхээ дараа СУИУ-д сурч төгссөн.

-Та аавтайгаа ижил Ардын жүжигчин боллоо. Аавынхаа талаар дурсвал?

-Аав минь МУАЖ болчихоод төрийн ордонд хоёр удаа аавынхаа нэрийг дуудууллаа гэж ярьж байсан. Тэр түүхийг би давтлаа. Сайхан байна. Өнөөдөр би аавынхаа нэрийг төрийн ордонд дахин дуудууллаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна