Төв аймгийн нутаг дэвсгэрт гуравдугаар сарын 11-ны өдөр хот хоорондын автобус түргэний машинтай мөргөлдөж, түргэний машины таван зорчигч, жолооч нас барсан харамсалай осол гарсан. Ослын улмаас хоёр хүүхэд бэртэж, ГССҮТ-д хүргэгдсэн талаар албаныхан мэдээлсэн.
Тодруулбал, зам тээврийн ослын улмаас биедээ хүнд бэртэл авсан 7-14 насны хоёр хүүхэд ГССҮТ-д эмчлүүлж байгаа юм.
"Долоон настай хүүхдийн хувьд баруун нүдний ухархай, хамрын баруун хэсэгтээ гэмтэл авч ирсэн. Харин 14 настай хүүхдийн хувьд цээжний битүү гэмтэл, олон хавирганы хугаралтай, дунд чөмөг, шилбэний хугаралтай.
ГССҮТ-ийн эмч мэргэжилтнүүдийн зүгээс өнөөдөр /2025.03.14/ байдлаар хоёр хүүхдийн биеийн байдал тогтворжиж байна.
Тухайлбал, долоон настай хүүхдийг өнөөдрөөс энгийн тасагт шилжүүлсэн бол, 14 настай хүүхдэд дунд чөмөг болон шилбэний ясны хугарал бэхлэх мэс засал эмчилгээ хийж, эрчимт эмчилгээний тасагт шаардлагатай тусламж үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлж байна" гэж мэдээллээ.
Ослын талаарх шалгалтын ажил үргэлжилж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна