Ноорог.мн сайтын залуусыг үндэсний эв нэгдлийг "БУСНИУЛСАН" гэх шалтгаанаар мэдүүлэг авчээ

Г.Долгорсүрэн
2 цаг 51 минутын өмнө

Өнгөрсөн шөнө цагдаагийн байгууллагаас Ноорог.мн сайтын албан өрөөнд хойшлуулшгүй ажиллагаа явуулж, долоон ажилтнаас нь мэдүүлэг авчээ.

Тодруулбал, /2025.03.17/ 22:00 цагийн үед Кибер гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн албан хаагчид Ноорог.мн сайтын ажлын хэрэгсэл, хард, ажилтнуудынх нь утас гэх мэт зүйлсийг хурааж, өглөөний 05:00 цаг хүртэл буюу долоон цагийн турш мэдүүлэг авсан байна.

Ингэхдээ Эрүүгийн хуулийн 19 зүйлийн 9.1-т заасан Үндэсний эв нэгдлийг бусниулахыг завдсан гэх үндэслэлээр хойшлуулшгүй ажиллагаа явуулж буйгаа тайлбарлажээ. 

Ноорог.мн сайтын залуусын хувьд төрийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандсан контент хийдэгтэй нь холбоотойгоор хэрэг үүсгэсэн байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж. 

Тэд өнөөдөр дахин 10.00 цагаас Кибер гэмт хэрэгтэй тэмцэх тасагт залуус дахин мэдүүлэг өгөхөөр болжээ.

Зөв.мн газар дээрээс нь мэдээллийг шууд дамжуулан хүргэнэ. 





Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.104
    38 минутын өмнө

    Ам барих ажиллагаа юм биш үү. Засаг төрд шүүмжлэлтэй хандлаа гээд хойшлуулшгүй ажиллагаа явуулах нь утгагүй бөгөөд коммунизмын уур амьсгал ханхлаад байх шиг .Харин ч иүүний мөрөөр ажлаа ажлаа сайжруулах нь ардчилсан оронд байдаг л асуудал . Юун ч эмзэг засаг төр бэ.Тэнд дандаа эмзэг танхилхан магтуулах дуртай хүүхдүүд суучихсан юм биш биз дээ .

    Хариулах
  • 202.131.246.10
    25 минутын өмнө

    .

    Хариулах
  • 202.131.230.115
    25 минутын өмнө

    Бид ийм байж болохгүй. Ардчилал, үг хэлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй!!!! Бидний төлөө үйлчлэх хүмүүс (УИХ, Засгийн газар) бидний татвараар амьдарч байгаа хүмүүс нь эргээд бусармаг үйлдэл худал хуурмагаа нуухын төлөө бидний амыг, нүдийг, чихийг таглаж хуулийн зүйл заалт барьж хорьж цагдаж байна. Эсэргүүцэж байна!!!!

    Хариулах